Фэйсбүүкт криптокатийг ашиглах

large

 

Фэйсбүүкийн маш олон хэрэглэгч тэдгээрийн хувийн харилцааны мэдээлэл алдагдаж буй эсэхэд санаа зовсон хэдий ч фэйсбүүк чат, мессэж зэргийг ашигласаар л байдаг. Криптокат/Cryptocat/ энэ бол нээлттэй эхийн програм хангамж бөгөөд чат, мессеж зэргийг байнга ашигладаг фэйсбүүк хэрэглэгчдийн айдас түгшүүрийг арилгахад зориулагдсан шифрлэлт хийдэг плат форм юм.

Энэ талаар сүүлийн үед цахим ертөнцөд жиргээчид хамгийн идэвхтэйгээр мэдээлж байна гэхэд болно.

Криптокат платформ нь интернэт хөтчүүдэд нэмэлт байдлаар сууснаар хэрэглэгчдэд онлайн орчинд өөрсдийн харилцаж буй чат, мессэжийг шифрлэх боломжийг олгоно. Үүнээс гадна iPhone-д зориулагдсан үнэгүй хувилбар нь хүртэл байгаа юм. Хэдийгээр шинэхэн зүйл мэт сонсогдож байгаа уг програм нь 3 жилийн өмнөөс эхтэй боловч өнөөдрийг хүртэл Фэйсбүүкд ашиглах боломжгүй байсан юм. Харин хамгийн сүүлийн хувилбар болох Cryptocat 2.2.1 нь фэйсбүүк чат, мессэжид ашиглах боломжтой болсон байна. Фэйсбүүкийн идэвхтэй хэрэглэгч 1 тэрбум гаруй хүний хэдэн тэрбумаар солилцох мессэжийг шифрлэхэд уг платформ хангалттай сайн ажиллана гэж үзэж байгаа ажээ. Эдгээр олон хэрэглэгч өөрсдийнх нь өдөр ирэх тусам нэмэгдэж буй хувийн мэдээлэл, харилцааны өгөгдөл дээр фэйсбүүк хэрхэн ямар дүгнэлт хийж буй талаар үргэлж санаа зовдог тул энэ төрлийн арга ажиллаагаа маш их эрэлттэй байдаг байна. Өнгөрсөн онд хийгдсэн Allfacebook цахим хуудасны судалгаанд фэйсбүүк хэрэглэгчдийн тал хувь нь өөрсдийнх нь хувийн мэдээллийг ямар нэг хэлбэрээр ил болгож ашигласан, энэ нь зарим нэг байдлаар илэрсэн гэдгийг мэдээлсэн гэсэн тоо, баримт гаргажээ.

Криптокат платформ нь ямар нэгэн төлбөргүй, тухайн хэрэглэгч өөрийн вэб хөтөч дээр нэмэлтээр суулгаж ашиглах бөгөөд тун хялбархан ажиллагаатай. Хэрэглэгчийн фэйсбүүк харилцааны жагсаалтыг Криптокат уншиж өөрийн жагсаалтанд оруулснаар тухайн хэрэглэгчийн харилцагч талтай солилцох мэдээлэл шифрлэгдэх болно.

Криптокатаар дамжуулан хийгдэж буй фэйсбүүкийн богино хэмжээний шифрлэгдсэн харилцааны зургийг доор харуулсан байна.

 

 

 

 

 

 

Харин энд фэйсбүүкийн чат, мессэж харилцааны цонхонд шифрлэгдсэн харилцаа харагдах байдлыг үзүүлж байна. (“Шифрлэгдсэн мессэж” гэсэн утгаар л харагдаж байна.)

Хэрвээ та фэйсбүүкт байх өөрийн хувийн мэдээлэлд санаа зовдог бол энэхүү платформыг ашиглаж, туршиж үзээрэй. Илүү их мэдээлэл авахыг хүсвэл www.crypto.cat цахим хуудсанд зочлоорой.

 

http://www.gia.gov.mn/articles/medee/1151


URL:

Сэтгэгдэл бичих