Дохионы хэлний анхан шатны сургалт зохион байгуулагдлаа
Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулиас Хөвсгөл, Дундговь аймгийн багш, мэргэжилтнүүд болон 29-р тусгай сургуулийн багш нарт сонсголын бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах мэргэжилтний ур чадварыг сайжруулах 24 цагийн дохионы хэлний анхан шатны сургалтыг 2017 оны 11-р сарын 6-8 ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж батламж гардууллаа.
Сургалтад хамрагдсан иргэдэд “Бас гоё”, “Хүний сайхан сэтгэл” дууг дохионы хэлээр дуулж сургасан. Мөн Төвийн МБУЧОС-ийн сонсголын бэрхшээлтэй оюутнуудтай дохионы хэлээр харилцуулж, дадлага хийлгэсэн.
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн хувьд дохионы хэл нь тэдний эх хэл бөгөөд боловсрол эзэмших, нийгэмд өөрийн байр сууриа илэрхийлэх, бусадтай харилцахад чухал үүрэгтэй байдаг. Тиймээс ч Төв нь дохионы хэлний сургалтыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна. Сургалтад хамрагдсанаар сонсголын бэрхшээлтэй иргэдтэй харилцах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж бүрдэх ба тэдний эрхийг хангах, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Сургалтад хамрагдсан дээрх оролцогчид ахисан шатны сургалтад хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд хүсэлтийн дагуу энэ оны 12 дугаар сард дараагийн шатны сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах
утсаар авах боломжтой: 99769186
URL: