Өндрөөс унаж нас барсан барилгачдын амь насыг албан тушаалтнуудаас нэхье

osolӨнгөрсөн баасан гарагт Баянзүрх дүүргийн 5-р хороо Кино үйлдвэрийн хойно байрлах  орон сууцанд пассад хийж байсан 4 иргэн найман давхраас унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Өндөр байшингаас хүн унаж нас барлаа гэдэг мэдээг иргэд та бид ойр  ойрхон сонссоор эцэстээ байдаг зүйл мэт ойлгох дээрээ туллаа.

Өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор иргэд  орон сууцаа дулаалж, гадна талаас нь хөөсөнцөрөн пассад хийлгэхээр  үйлчилгээ эрхэлдэг жижиг аж ахуйн нэгж, хувь хүмүүст ханддаг. Гэвч  нэг талаас энэ чиглэлийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж хувь хүмүүс хөдөлмөр хамгаалалтын журмыг сахин мөрдөж ажиллаагүйгээс болж, нөгөө талаас ийм үйлчилгээ эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгжид тавих төрийн мэргэжлийн  байгууллагуудын хараа хяналт суларснаас болж  ийнхүү ажил хийж амьдралдаа дэм болох гэсэн 4 сайхан залуусын амь насаа алдан, 4 гэр бүлийг  өнчирүүллээ.

Энэ бүхний хариуцлагыг хэн  хүлээх вэ?

Юуны өмнө Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  бид хариуцлага нэхэх ёстой.  Та бид 1990 оноос өмнө ЗХУ-ийн /хуучнаар/  оролцоотойгоор баригдсан угсармал 9 давхар байрнуудын хаа нэгтээ хөөсөнцөрөн пассад тавьж байхыг бишгүй л харж байсан биз. Ингэж дулаалах болсон шалтгааны нэг бол эдгээр хуучны байрнуудын халуун дамжуулах инженерийн  шугам сүлжээ хуучирч муудсны улмаас  нэгж байран дах дулаан сул ирдэгтэй холбоотой байдаг гэнэ.

Түүнчлэн барилгын засварын үйл явцад  хяналт тавих үүрэгтэй байгуллага бол Нийслэлийн   мэргэжлийн хяналтын газар. Тус газраас 2017 оны 02 сарын 22-ны өдөр Барилга угсаралтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад  хандан хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартыг мөрдөж ажиллахыг үүрэгдсэн мэдэгдэл гаргажээ. nmhg1

nmh2nmhg3

Харамсалтай нь тэд энэ мэдэгдлийнхээ дагуу хяналт шалгалт явуулж, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх  ажлаа хийж чадсангүй.

 7s7kj91msejndk2enfidh640lb_b

НМХГ-ын дарга хатагтай Л.Эрдэнэчулуун та “өөрийн нэр хүндэд халдсан” гэж гээд сэтгүүлчдийг хуулийн байгууллагад өгч, зарга хийж явдаг  цаг заваасаа илүү гаргаж  барилгын аюулгүй байдлыг хангаж ажиллах үйл хэрэгт хяналт тавихад зарцуулах нь зүйтэй боловуу гэдгийг  хэлэх байна.

Мөн өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой орон сууцны барилгуудын  дулаан, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангаж ажиллах үүрэгтэй байгууллагын нэг бол Улаанбаатар хотын Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар юм. Тэгвэл ОСНААУГ гэх  энэ байгууллага хэрхэн ажиллаж байна вэ?

Иргэд дулаан бага ирж байна, халуун ус тасарлаа гэх санал гомдлыг энэ байгууллагад  хандаж өгдөг ч шийдвэрлэдэг нь цөөн. Аргаа барсан иргэд орон сууцандаа даарч суухгүйн тулд 9 давхарт байрлах орон сууцаа гаднаас нь дулаалуулахаар пассад хийлгэдэг.

mcNxbrXahq

Энэ  байгууллагын дарга НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч  Ж.Батсайхан гэх эрхэм 60  тэрбумын автор Ц.Сандуйг дагаж “улстөрчиж”  суухын оронд орон сууцнуудын дулааны шугам сүлжээг солих, шинэчлэх, дулаан алдагдлыг бууруулах чиглэлийн үнгдсэн ажлаа хиймээр юм даа.

Олон нийтийн зүгээс эдгээр байгууллагыг удирдаж байгаа эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй ханддаг дарга нараас, осолдсон барилгачдын амь насны  хариуцлагыг нэхэж, албан тушаалаас нь огцруулах шаардлага тавих нь зүйтэй. Хариуцлагыг тогтолцоо өндөр хөгжсөн улс оронд бол ийм осол аваарын дараа албан тушаалтнууд өөрсдөө үүрэг хариуцлага ухамсарлаж  сайн дураараа албан тушаалаасаа огцордог жишиг тогтсон бол манайд “бид мэдэхгүй, манай байгууллага хариуцдаггүй” гэсэн тайлбар өгч улам бүр албан тушаалдаа шигддэг байдал үргэлжилсээр, үүний цаана нь эрдэнэт хүний амь нас хохирсоор байгааг бид хаана хаана бодож, албан тушаалтнуудаас хариуцлага нэхэх цаг болсон.

А.Алдар

http://tashuur.mn


URL:

Сэтгэгдэл бичих