ХӨЛДҮҮ ПУРГОН ХӨЛӨГЛӨХ АВРАГЧИД БАЙХАД 300 САЯАР ТАНСАГЛАХ 19 АЖИЛТАН БАЙХ ЮМ АА
ХӨЛДҮҮ ПУРГОН ХӨЛӨГЛӨХ АВРАГЧИД БАЙХАД 300 САЯАР ТАНСАГЛАХ 19 АЖИЛТАН БАЙХ ЮМ АА
Улс орны эдийн засаг хүнд, хэмнэлтийг хаана хаана аа хийж, бүсээ чангатгах ёстойг хатуу анхаарч ОУВС-гийн тусгай хөтөлбөрт хамрагдаад буй ”Буруу гишгэвэл улсын дампуурлаа зарлах, иргэн бүр өртэй” энэ улсын эгэл иргэд маань ч хэмнэнэ гэж тунхаглаад удаж байна. Иргэн бидэнд тэвчиж болдог зарлага гэж байхад Төр, төрийн байгууллагууд маань тансаглаж цацаад байг уу. Ингэж хэлэх учир юу гэвэл, 20 хүрэхгүй албан хаагчтай “Зам, тээврийн хөгжлийн яам”-ны харьяа “Далайн захиргаа Төрийн өмчит үйлдвэрийн газар” нь зөвхөн өнгөрөгч 10-р сард 300-аад сая төгрөгийг тэвчиж болох зүйлсэд зарцуулснаа ШИЛЭН ДАНС-нд ингэж мэдүүлжээ.
Үүнд хамгийн анхаарал татах зүйл нь Төрийн байгууллагуудын албан мэдээллийг мэдээ мэдээллийн хэрэгслүүд бид өөрсдөө үнэ төлбөргүйгээр нийтлэж, олон нийтэд хүргэдэг билээ. Тэгвэл ”Хэвлэл мэдээллийн сонгогдсон байгууллагууд”-тай гэж нэрийдэн төлбөрт гэрээ хийсэн нь хамгийн хачирхалтай, тийм бол “Сонгогдох уралдаант шалгаруулалтыг хэзээ, хэрхэн зохион байгуулав? Шууд гэрээгээр бол МУ-ын Төсвийн тухай хуулийг зөрчсөн байх энэхүү үйлдлийг гүйцэтгэгч нь хэн бэ? Сонгогдсон гэх хэвлэл мэдээллүүдийн нэрийг зарла! Мөн энэхүү гэрээ байгуулах үүргийг хэн өгөв… Үүнд хариулт авмаар байна.
ЗТХЯамыг Хэвлэл мэдээллийн байгууллага гэгдэх мэдээллийн, бүр энтертайнмент сайтуудтай харьяа газруудаар дамжуулан бие даасан хамтран ажиллах гэрээ нэрийдлээр төлбөрт санхүүжилт олгох, гаргах /угаах/ байдал сүүлийн нэг жилийн хугацаанд дэндүү хавтгайрсан гэдгийг хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа эрхлэгч бүр дэндүү сайн мэднэ. Гэвч үүнийг илчилж дуугарах нь хэд л байх бол, нүдэнд балай-чих дүлий амаа хавчих ч бий эсвэл өмгөөлж шөмбөлзөх ч хэд байна. Яг үнэндээ, Төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчлах, төлбөрт мэдээлэл цацуулах гэж татвар төлөгчдийн хармаанд гараа дүрж буйд хамгийн их эгдүүцээд байгаа юм. Бизнесийн, арилжааны, үйл ажиллагаагаа өргөтгөх, олон нийтэд түгээн сурталчлах зорилт бүхий байгууллагууд л нэмэлт төлбөр төлдөг юм гэдгийг эрх биш мэдэх л байгаа даа та минь. Бүх яамд ийм байна уу гэтэл үгүй юм аа. Бусад яамдууд, тэр бүү хэл ЗГХЭГазар ч үүнд төдий ач холбогдол өгөөд байдаггүй, өөрийн албан ёсны цахим хуудастаа мэдээллээ байршуулахад мэдээллийн хэрэгслүүд санаачлагаараа түгээчихдэг юм.
Тийм сүрхий “Хэвлэл мэдээллийн байгууллагыг дэмжиж төлбөр төлөх” гээд байгаа бол нээлттэй сонгон шалгаруул, ингэвэл арай шударга. Дахин асуумаар байна ЗТХЯамны харьяа агаарын тээврийн МИАТ компани, зорчигч ачаа тээврийн Улаанбаатар төмөр зам хувь нийлсэн нийгэмлэг, Авто тээврийн үндэсний төв гээд томоохон зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудад нийлүүлдэг өдөр тутмын сонин, хэвлэлийг хэрхэн яаж сонгон шалгаруулдаг бэ?
Мөн Хэвэл мэдээлэлд Улсын мөнгөөр төлбөр төлөгч Төрийн байгууллагууд аа: - Ямар мэдээлэл болоод төлбөртэй цацуулдэг юм бэ, - Юу нууж, хэнийг хамгаалах гээд байгаа юм бэ, - Энэ төлбөр дарга таны халааснаас гардаг уу эсвэл…
Гэтэл улсад маань хаань хүнд хэцүү юу болно тэнд амь биеэ үл хайхран зүтгэх онцгой байдлын аврагчдын цалин, унаж хэрэглэж буй машин техник хэрэгсэл нь ямар байдаг билээ.
Н.СОДОНГОО
www.setguulch.mn
URL: