“Салаавч” Ц.Баярцогт шүүх хурлаас зугтав уу
Дүрэм зөрчснийх нь төлөө шаардлага тавьсан замын цагдаа руу салаавч гаргаж, гудамжинд танхайрсан Ц.Баярцогтыг өнөөдөр шүүх байсан ч зам хаагдсан гэдэг шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулж өгөхийг хүсчээ. Учир нь Ц.Баярцогт түүний өмгөөлөгч М.Баасанбат нар Сэлэнгэ аймгаас ирэх боломжгүй зам хаагдсан, машин эвдэрсэн хэмээн шүүх бүрэлдэхүүнд хандсан байна. Улмаар шүүх хүсэлтийг нь хүлээн авч шүүх хуралдааныг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 13:30 минут хүртэл хойшлуулжээ. Гэвч Авто тээврийн үндэсний төвөөс аль ч аймагт зам хаах шийдвэр гараагүй. Энэ долоо хоногт хаагдсан зам болон даваа гүвээ байхгүй гэлээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
hudlaa say selengees irlee zam asyydalgui tsag hojih sanaatai bashir arga horiosoi