Найман давхраас дөрвөн хүн унаж, гурав нь нас баржээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5-р хороо Монгол кино үйлдвэрийн хойно байрлах 204 дүгээр байрны гадна талын фасадны ажил хийж байсан дөрвөн хүн найман давхраас унасан хэрэг гарчээ. Тодруулбал тэдний гурав нь газар дээрээ нас барж, үлдсэн нэг иргэнийг яаралтай түргэн тусламжийн машинд хүлээлгэн өгсөн байна.
Энэ талаарх дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 15.01 цагт ирж, дуудлагын дагуу аврах баг ойр орчмыг аюулгүй болгох ажлыг хийсэн байна. Яг одоо цагдаагийн хамгаалалт гарч, хэмжилт шалгалтууд хийгдэж буй юм байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
URL: