Бооёо ахын сэтгэл

“Шинэ үе” продакшны захирал, жүжигчин Н.Аруинболдыг тал бүрийн авьяастай, сүрхий эр гэдгийг хүн бүр мэднэ. Тэрбээр сайн жүжигчин, чадварлаг найруулагч, давгүй хөтлөгч гээд нэрлээд байвал дуусахгүй ээ. Түүнийг ойр дотны найз, нөхөд нь хүн чанартай, тусч, жинхэнэ эр хүн хэмээн үнэлдэг юм билээ. Тэгвэл жүжигчин залуу энэ удаад Сүхбаатар аймгийн нутаг нэгт дүү болох дуучин А.Мөнхбатад тусалж, удахгүй болох “Манай адуу” тоглолтынх нь найруулагчаар ажиллах болсон гэнэ. Тэрбээр “Ах нь дүүдээ зүгээр л туслая. Тусалж тоглолтыг нь найруулая. Үнэ төлбөр гэхгүй ээ. Ах нь дүүдээ тусалж байгаа юм” хэмээн хэлж “хоншоортой” ах гэдгээ харуулаад авав.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих