“Сэтгүүлчид эвлэрсэн”-ийг шударга сэтгүүлчид эсэргүүцэж байна
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Т.Баасансүрэн, дэд Ерөнхийлөгч Д.Заяабат нар хууль бусаар ажиллаж байсныг хэсэг сэтгүүлч эсэргүүцсэн. Ингээд СБД-ийн шүүхэд өгснөөр тэдний үйлдэл хууль бус болох нь тогтоогдсон. Тэд өөрсдөө ч үүнийгээ хүлээсэн. Тэгтэл өнөөх хоёр эрхэм өнөөдөр албан тушаал нь хэвээрээ хэвлэлийн бага хурал удирдсан шигээ явах юм. Тэгээд өнөө маргалдагчид эвлэрсэн гэж байгаа.
Эвлэрнэ гэж чухам яахыг хэлдэг юм бол? Шагнал урамшил болохоор удирдлагууд нь түүж аваад хоцордог, жинхэнэ галын цэг дээр ажилладаг сэтгүүлчид нь хоцордог, гэр оронгүй сэтгүүлчид байсаар байхад гэртэй сэтгүүлчдэд гэр бөөнддөг гээд гээндээ ч бий, гоондоо ч буй гэдэг үг энэ байгууллагад хамаатай юм.
Энэ бүхнийг ажлаа хийж, нийгмийн бусармаг явдалтай цаг наргүй тэмцэж яваа жинхэнэ шударга үнэний дуу хоолой болсон сэтгүүлчид эсэргүүцэн Их хурлаа тэсэн ядан хүлээж байна.
Г.Цэлмэг (www.wikimon.mn)
URL: