Та айлын хэд дэх хүүхэд вэ? Учиртай шүү!

Та чухам аав ээжийнхээ хэд дэх хvvхэд нь болж төрсөн бэ. Энэ нь таны зан vйл, аж байдалд их нөлөөлдөг байна.

“Айлын ууган хvvхэд”

Айлын ууган хvvхдvvд төлөв төвшин буурь суурьтай, хашир хянамгай, найдвартай байдаг. Хэрэв та айлын ууган хvvхэд бол танд баяр хvргэхээс өөр аргагvй. Учир нь хvмvvс тэднийг хvндэлдэг, итгэж найддаг, бас танаас бага зэрэг эмээдэг. Тийм ч болоод айлын том хvvхдvvд өндөр албан тушаалд томилогдох нь олонтаа тохиолддог байна. Тэдний ажил vйлс нь өөдрөг, бvтэмжтэй байдаг. Тэд зохион байгуулах ховор авъяастай. Гэхдээ бусдыг захиран тушаах дуртай байдаг. Энэ дутагдал нь тvvнийг бусадтай эвдрэлцvvлж болзошгvй. Ууган хvvхдvvд амьдралд хэтэрхий бодитой ханддаг. Тиймээс юм бvгдийг сэтгэлдээ маш эмзэг хvлээн авдаг. Амиа хорлосон хvний дийлэнх нь айлын хамгийн том хvvхдvvд байдаг. Тиймээс айлын ууган хvvхдvvд өчигдрийг биш маргаашийг, амьдралын гуниг зовлонг биш баяр баясгаланг харж амьдрах хэрэгтэй.

“Айлын дундах хvvхэд”

Айлын дундах хvvхдvvдийн хувь заяа гайхалтай байдаг ажээ. Тэд амьдралынхаа дөрөвний нэгтэй тэнцэх хугацааг ах эгч нарын хуучин хувцас, эдэлж хэрэглэж байсан эд зvйлийг хэрэглэж өнгөрөөдөг байна. Айлын дундах хvvхэд vргэлж нөөцөнд байдаг. Эцэг эхчvvд нь анхны ба бага хvvхдээ илvv их хайрлаж халамжилдаг. Гэхдээ сэтгэлээр унах хэрэггvй. Гэхдээ айлын дунд хvvхдvvд амьдрах ухаанаараа хэр баргийн хvнийг урдаа оруулахгvй. Энэ нь хожим тэднийг амьдралд байр сууриа олоход онцгой vvрэгтэй байдаг. Айлын дундах хvvхдvvд заримдаа өөртөө хууль ёсоор ноогдох хувиа ч хvртэл хvртэж чаддаггvй. Иймд тэд бага юмаар ихийг хийж сурсан байдаг. Мөн айлын дундах хvvхдvvд шинийг сэдэгч, зохион бvтээгч, төрөлхийн инженер хvн. Тэд аавынхаа гэрт машины тав дахь дугуй байсан бол өрх тусгаарлахад машины руль болдог. Анхандаа эцэг эхчvvд нь тэднийг анзаардаггvй. Гэсэн ч яваандаа тvлхvvрийг нь олж тохируулдаг болно. Тийм болохоор дундах хvvхэд болж төрсөндөө бvv харамс.

“Айлын бага хvvхэд”

Айлын бага хvvхэд хар багаасаа ах эгч нараа аав ээждээ ховлож өсдөг. Хvн бvхэн тэднийг буруутгана. Хэрэв vнэн зөв шийд гаргаж чадахгvй бол цаашид сэтгэл хангалуун амьдарч чадахгvй. Айлын бага хvvхдvvд биеэ дааж сураагvй байдаг. Аав ээж ах эгчийнхээ буянаар бэлэнчилж сурсан, амьдрал vзээгvй учраас тэд нулимс, уур хилэн, гомдол тунирхлаар бvхнийг ялна гэж боддог.

“Айлын ганц хvvхэд”

Айлын ганц хvvхэд зан авир, ааш араншингийнхаа хувьд айлын том хvvхэдтэй яг адилхан байдаг. Өөрөө өөртөө хатуу зарчимч бай. Хожмын амьдралд тань хэрэг болно. Цаг ямагт дураараа авирлаж байдгаа боль.

Эх с урвалж:    WWW.LIMIT.MN


URL:

Сэтгэгдэл бичих