Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна: Өнөө шөнө Төв аймгийн нутаг, Булган, Сэлэнгэ, Архангайн өмнөд, Өвөрхангай, Дундговийн хойд хэсгээр, маргааш өдөр Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэрийн нутаг, Төв, Дорнодын өмнөд, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөө шөнө төвийн нутгийн зарим газраар, маргааш өдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, хальтиргаа гулгаа үүсч, зам даваа хаагдах нөхцөл бүрдэхийг анхааруулж байна.
2017 оны 11 дугаар сарын 08-ны 16 цагаас 22 цаг хүртэл: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/сек. 17 цагт 6 хэм, 20 цагт 8 хэм хүйтэн байна.
2017 оны 11 дүгээр сарын 08-ны 20 цагаас 11 дүгээр сарын 09-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хэнтийн нутгаар, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хэнтийн нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 17-19 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.
2017 оны 11 дүгээр сарын 10-наас 11 дүгээр сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
10-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11-нд баруун аймгуудын нутгаар, 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 11-нээс ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
URL: