Хэнэггүй монгол зан хэмээн хөөрцөглөхөө больцгоо
Нутгийн ихэнх хэсгээр их хэмжээгээр нойтон цас орж, шуурсаны улмаас хальтиргаа гулгаа үүсч, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байгаа аж. Гэтэл манайхан нөгөө л хэнэггүй монгол хэмээх зангаараа хөдөөг зорьжээ. Зүүн аймгуудын нутгаар гэхэд л жижиг тэрэгтэй суучихсан, бензин нь дуусчихсан гээд нэлээд хүндрэл учруулж байгаа бололтой, онцгойгийнхонд.
Одоогоор Архангай аймгийн ихэнх зам мөстсөн, Баянхонгор аймгийн Шарт болон Бумбатын даваанд хальтиргаа үүсчээ. Мөн Дархан-Уул, Өвөрхангай, Орхон аймгийн орон нутгийн чанартай замууд мөстөж, зам тээврийн осол гарах эрсдэлтэй байгаа юм. Өвөрхангай аймгийн нутаг “Шартын даваа”, “Бумбатын даваа”-ны замд цас ихээр орсны улмаас хальтиргаа гулгаа үүсч, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байгаа аж. Гэхдээ Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлснээр зарим замаар зорчихыг хязгаарлах хэмжээнд хүрээгүй байгаа гэнэ.
Сэрэмжлүүлэхэд ойрын үед ихэнх нутгаар нойтон цас орж, хучтэй салхи шуурах төлөвтэй байгаа тухай Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээлж байна. Тиймээс бэлтгэл хангаагүй явах, шуургатай үед онц шаардлагагүй бол орон нутаг руу зорчихгүй байхыг анхааруулсаар байгаа юм. Тээврийн хэрэгсэл олноор замд саатах, эвдрэх, холбоогүй болох зэрэг тохиолдол цөөнгүй гардаг, цаашид гарч болзошгүй тул аль болох нийтийн тэээврийн хэрэгслээр зорчихыг зөвлөж байна. Ер нь манайхан шуурга шуураад байхад л бэлтгэлгүй, эсвэл жижиг тэрэгтэй гарч давхиад л эрсдэлд ордог. Энэ нь нөгөө л хэнэггүй монгол зангаас боллоо хэмээн хөөрцөглөдөг. Ингэж хөөрцөглөхөө боливол таарна. Тэгвэл хэн хэндээ өлзийтэйсэн.
Эх сурвалж: Мminfo.mn
http://www.mminfo.mn/news/view/15820
URL: