Италийн эргээс хүчирхийлэлд өртөн амиа алдсан 26 охидын цогцос олжээ
Газар дундын тэнгисийг хөндлөн гарах гэж оролдох үедээ хүчирхийлэлд өртөж, амь үрэгдсэн 14-18 насны 26 охидын цогцсыг олсон байна.
Италийн прокурорын алба нь эдгээр 26 охидыг Нигерээс ирж явсныг тогтоосон бөгөөд яагаад тэнгист нас барсныг судалж байна.
Тэдний ихэнх нь өсвөр насныхан хэмээн BBC мэдээлжээ. Мөрдөн байцаалтын явцдаа сэжиглэж байсанчилан охид Газар дундын тэнгисийг хөндлөн гарах гэж оролдох үедээ хүчирхийлэлд өртөж амь насаа алджээ.
Испанийн “Кантабрия” хэмээх цэргийн хөлөг онгоц тэдгээр эмэгтэйн цогцсыг өмнөд боомт Салерно руу хүргэсэн байна. Үхсэн хүүхдүүдээс гадна хил дээр 375 хүн иржээ.
Тэд Нигер, Сенегал, Гана, Гамби, Судан зэргээс иржээ. Үхсэн охидын зэрэгцээ резинэн завинд суусан 64 дүрвэгчид олдсон тухай мэдээлж байна.
М.Баяр
URL: