Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэсэн 102 зөрчил илрүүлжээ

4e6f84_EMIG-02_2_x974Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар баталсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор аравдугаар сарын 30-ны өдрөөс эрчимжүүлсэн ажлыг зохион байгуулж эхлээд байна.

Аравдугаар 30-31, арваннэгдүгээр сарын 02-ны өдрүүдэд хийсэн хяналт шалгалтаар нийт 937 тээврийн хэрэгсэл шалгаснаас “Тээврийн хэрэгслийн тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам” зөрчсөн 102 зөрчлийг илрүүлэн ажилласан байна.

Үүнээс зөвшөөрлийн хугацаа дууссан-30, зөвшөөрөлгүй-66, зөвшөөрлийн он засвартай-зөвшөөрснөөс өөр өнгийн гэрэл дохио хэрэглэсэн-3 зөрчил тус тус илрүүлжээ.


URL:

Нэр: зочин Огноо: 8 November 2017

ӨДӨР ШӨНӨГҮЙ НЭГ МУУХАЙ ОРИЛООД ЯВАХ ЮМ ЦАГДААГИЙН МАШИН УУД ЯМАР ЯАРАЛТАЙ ХЭРЭГ ӨДӨР ШӨНӨГҮЙ ГАРДАГ ЮМ БАЙХДАА. ДУУГАЙ ҮЙЛДЛЭЭ ХИЙЖ БОЛДОГҮҮЙ ЮМ БАЙХДАА. АРД ОЛОН ЧИНЬ ҮҮНД их зэвүүцэх юм.

Сэтгэгдэл бичих