ПАРАДАЙЗ ПЕЙПЭРС: Жүжигчин Жао Вэйн нөхөр Монголын “МИЗҮ” ХХК-д 70 гаруй сая долларын хөрөнгө оруулжээ

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос дэлхийн дахинаа улс төрийн эрх мэдэлтнүүд болон урлаг, спортын алдартнуудтай холбоотой оффшор дансны тухай “Парадайз пейперс” баримтуудыг ил болгоод байна. Энэ баримтыг дэлхийн 70 гаруй орны 200 гаруй сэтгүүлч судлан, эрэн сурвалжилж байгаагаас Хонконгийн хэвлэлд гарсан тус улсын нэртэй бизнесмэнтэй холбоотой баримт Монгол улсын хоёр ч компанитай холбогджээ.

ПАРАДАЙЗ ПЕЙПЭРС: Жүжигчин Жао Вэйн нөхөр Монголын "МИЗҮ" ХХК-д 70 гаруй сая долларын хөрөнгө оруулжээ

Хонконгийн “Hong Kong 01” эрэн сурвалжлах багийн мэдээлж байгаагаар Хятадын нэрт жүжигчин Жао Вэйн (Бидний мэдэх “Хуанжу Гэг” кинон гол дүрийн жүжигчин) нөхөр Хуанг Юолонг нь Монгол дахь нэгэн төсөлд 10 гаруй сая долларын хөрөнгө оруулсан гэжээ. Түүнчлэн Хятад-Малайзын бизнесмэн Лин Гуотай нь оффшор компаниар дамжуулан Хунг Юолонгийн Монгол дахь компанид 70 гаруй сая долларын хөрөнгийг 2011 онд оруулсан гэсэн байна. Лин Гуотай нь Малайз дахь олон тооны казино, зочид буудлын бизнесээрээ алдартай “Genting” группын Гүйцэтгэх захирал бөгөөд хөрөнгийн хэмжээгээрээ тус улсад зургадугаар байрт эрэмбэлэгддэг хүн юм.

“Hong Kong 01” эрэн сурвалжлах багийн мэдээлэлд дурьдсанаар дээрх хүмүүсийн хөрөнгө оруулсан буюу Хуанг Юолонгийн эзэмшлийн Монголын компани нь “MIZU LLC” (“Мизү” ХХК) бөгөөд уг компани нь цементийн үйлдвэрлэл эрхэлдэг болохыг Монголын хэвлэл, мэдээллээр олонтаа дурьдаж байж. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллийн санд бүртгэгдсэнээр тус компани нь 2008 оны 5 дугаар сарын 7-ноос хойш Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа бөгөөд нийт 3941.47 га талбай эзэмшдэг юм байна. Мөн Монгол улсын Шүүхийн цахим санд мэдээлснээр “МИЗҮ” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар А.Бадрах бүртгэгджээ.

ПАРАДАЙЗ ПЕЙПЭРС: Жүжигчин Жао Вэйн нөхөр Монголын "МИЗҮ" ХХК-д 70 гаруй сая долларын хөрөнгө оруулжээ
(“МИЗҮ” ХХК нь БНХАУ-ын төрийн өмчийн China Building Materials компанитай хамтран ажиллаж байв)

2014 оны 5 дугаар сарын 1-ний байдлаар “Мизү” ХХК нь Дорноговь аймгийн Айраг суманд Алаг толгой, Цагаан-Өндөр уул, Цагаан-Чулуут зэрэг газарт тусгай зөвшөөрөл эзэмшиж 2014 онд дуусахаар бүртгэгдсэн байсан бол Хадан-Ус гэх талбайд 2039 он хүртэл зөвшөөрөл эзэмшиж байв.

Хонконгийн хэвлэлүүд Хуанг Юолонгтай холбоотой энэ асуудлыг онцлох болсон нь их хэмжээний хөрөнгө оруулалтын мэдээлэл нь аудитын байгууллагаар хянагдаагүй учраас эргэлзээ төрүүлж байгаа гэжээ.

www.eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих