МАН-ын их хурлын төлөөлөгчдөд 2 тэрбум 618 сая төгрөг тараах гэж байгаа юу?

527-1510025708XXVIII-ИХ-ХУРЛЫН-ЛОГО-OK_9539858557МАН-ын XXVIII  Их хурал арваннэгдүгээр сарын 20-ноос 22-ны өдрүүдэд болох гэж байна. Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө гэдгээ мэдэгдсэн тул XXVIII  Их хурлаар намын даргаа шинээр сонгох учиртай. Үүнтэй холбоотойгоор олон будлиантай үйл явдал болж байгаа бололтой. Тэр бүү хэл МАН-ын дарга болохыг хүсэж буй нэр бүхий нэгэн эрхэм ба түүний багийнхан намын их хурлынхаа төлөөлөгчдөд их хэмжээний мөнгө тарааж буй тухай яриа ч улс төрийн хүрээнд яригдаж эхэллээ. Бүр МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Н.Дэмбэрэл хүртэл үүнийг нотолж, :

“Гаалийн дарга асан Төрийн өмчийн хорооны дарга болохыг горилогч нөхөр Баян-Өлгийд МАН-ын Их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нөхдөд 2 сая төгрөг тарааж явна гэнэ. Шударга ёс, хариуцлага ярьчихаад ингэж боломгүй. Ямар их мөнгө вэ? Төлөөлөгч нарт нийт 2 тэрбум 600 сая төгрөг тараах нь. “гэжээ.
МАН-ын XXVIII  Их хуралд 1309 төлөөлөгч оролцох юм.
Л.Ган-Од
sonin.mn

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих