С.Жавхлан ингэж солиоров

МУГЖ С.Жавхлангийн үндсэрхэг үзэл хэрээс хэтэрч тэрээр тун удахгүй амиа хорлож магадгүй байгаагаа ч зарлаад авсан. Түүнд амиа хорлох сэтгэл төрүүлсэн гол шалтгаан нь эх орон минь мөхөх гэж байна гэсэн бодол. Тэрээр хэлэхдээ “Манай монголчууд хөгжил, хөгжил гээд л байх юм. Тэр их өндөр барилга байшин, янз бүрийн тансаг хэрэглээг хөгжил гэдэггүй юм аа. Харин өвөг дээдсийнхээ өнө эртний өв соёлыг хадгалан үлдэж, тэр жишигээр амьдрах нь жинхэнэ хөгжил болно” хэмээсэн. Түүний хэлж буйгаар бол бид эртний 13-р зуундаа эргэн очиж тэр үеийн амьдралаар амьдрах юм бол дэлхийн хамгийн хөгжилтэй орон болох гэнэ.

Мөн тэрээр монголчууд хөгжлийг тэгж их хүсээд байх юм бол Япончуудын араас орно шүү гэдгийг ч анхааруулсан.. Тэрээр “Япончууд хэтэрхий их байшин барилга барьж, газар шороогоо ухсанаас болж байгаль ээж тэднээс хариугаа авсан юм. Японыг их хөгжилтэй орон гэдэг. Тийм л их хөгжчихсөн юм бол тэр цунамид өртөхгүй байх нь яасан юм. Тэр олон хүнээ үхүүлэхгүй байхгүй яасан юм. Атомын хорондоо хордохгүй байх нь яасан юм. Манайхан тийм зүйлийг хүсээгүй л бол хөгжил, хөгжил гэж солиорохоо болимоор юм” хэмээн ярьж олон хүний эгдүйцлийг төрүүлсэн.

Л.Оюу  www.secret.mn


URL:

Сэтгэгдэл бичих