Эмэгтэй хүн нөмгөн дээл өмсдөггүйн учир
Эрт урьд цагт нэгэн ноёны гэргий нутаг усандаа гайхагдсан сайхан хүүхэн байжээ. Ноён нутаг усаа захиран амьдран суусаар.
Бүх зүйл сайхан бүтэмжтэй, аймаг хошуундаа алдар нэртэй байж гэнэ.
Ноёны ганцхан хүслэн бол өнөр өтгөн айл болохыг хүсдэг байв. Гэтэл ноёны гэргий хүүхэд төрүүлэхгүйн дээр өдөр хоногоор ааш зан муутай болж, царай төрх доройтсон нэгэн болов. Ноён, надтай суухдаа нутаг усандаа гайхагдсан сайхан хүүхэн байсан юмсан хэмээн ихэд санаа алддаг болов. Гэтэл нэгэн мэргэн бадарчин хэдэн нутаг дамжин тэднийхийг зорин ирээд хатантай чинь уулзая гэж гэнэ. Ноён ч зөвшөөрч хатантай уулзав. Бадарчин хэлж гэнэ:
-Эмэгтэй хүний сүр сүлд хийморь нь чих болон мөрөндөө оршино. Таны үзэсгэлэн гоо өдрөөс өдөрт гундаж, ханьдаа нуган үр төрүүлж өгч чадахгүй байгаагын шалтгаан нь нөмгөн явдагт байна. Эмэгтэй хүн нөмгөн явбал ад зэтгэрийн гүйдэлтэй учирна хэмээн цээрлэдэг юм. Хормойгоор чинь дамжин мөрөн дээр чинь заларсан чөтгөрийг хөөх хэрэгтэй гэж гэнэ.
Ноён ихэд бишрэн миний хатан нээрээ нөмгөн явдаг та үүнийг яаж мэдэв гэхэд
Эмэгтэй хүн нөмгөн явхад сүнс, сүгний дүртэй болдог. Тиймээс таны хатан үр хүүхэд төрүүлэн өгч чадахгүй, ааш зан нь солигдон байгаа хэрэг гээд хатанд засал ном хийж, мөрөн дээр нь галын засал хийжээ.
Үүнээс хойш хатан найман хүүхэд төрүүлж өнөр өтгөн сайхан айл болсон гэнэ.
Сургамж
Эмэгтэй хүн нөмгөн дээл өмсдөггүй бөгөөд өр төлөөсөнд нь хүүхэдгүй байх ёртой гэж үздэг байна.
Эрэгтэй хүний хийморь сүлд бүсэндээ байдаг. Ялтан болоогүй л бол дээл нөмгөн өмсдөггүй юм гэнэ дээ.
URL: