Ханиад, томуу ихсэх хандлагатай байна

Сүүлийн хэдэн долоон хоногт нийслэлд ханиад, томуу ихсэх хандлагатай болсон. Томуу, томуу төст өвчний цагийн байдлын талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга С.Туул хотын удирдлагуудад мэдээлэл хийлээ. Тэрбээр “Улаанбаатар хотод томуу, томуу төст өвчин энэ сарын 7-14-ний байдлаар амбулаторийн үзлэгийн 5,9 хувь, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 43 хувийг эзэлж байна. Энэ өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажлыг эрчимжүүлж, хүүхдийн тасгийн ор, хөнжлийн тоог нэмэгдүүллээ. Олон удаа уушгины хатгалгаагаар өвчилж эмнэлэгт хэвтсэн 2800 гаруй хүүхдийг Эх хүүхдийн үндэсний төвийн нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээнд хамруулж, эрүүл саруул болгох ажлыг зохион байгуулсан” хэмээн мэдээлсэн юм.

Э.Энх


URL:

Сэтгэгдэл бичих