СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө нутгийн зүүн хагаст цасан шуурга шуурна
Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Сүхбаатарын нутаг, Дорноговийн зүүн хойд, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөө шөнө нутгийн зүүн хагаст, ялангуяа Дорнод, Сүхбаатарын зааг нутгаар ахиухан хэмжээний цас, маргааш өдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч хонох тул зам даваа хаагдаж, хальтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
2017 оны 11 дүгээр сарын 06-ны 20 цагаас 11 дүгээр сарын 07-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 1-6 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг цас орно, өдөртөө үүл багасна цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 1-3 хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.
2017 оны 11 дүгээр сарын 08-наас 11 дүгээр сарын 12-ныг хүртэл
цаг агаарын урьдчилсан төлөв
8, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 9-нд нутгийн зүүн хагаст, 10-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8,11-нд ихэнх нутгаар, 9-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 9-11-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.
URL: