ФЭНГ ШҮЙ: МИНИЙ АМЬДРАЛД НӨЛӨӨЛСӨН НЬ
Хэдэн жилийн өмнө манайх шинэ орон сууцанд нүүж очсон юм. Хуучин байрыг минь бодвол үнэхээр бүхий л зүйл тэнд байлаа. Гэвч би очсоноосоо хойш нэг л тухтай байж чадсангүй. Хэдэн сарын дараагаас би нэг л идэвхигүй болж байгаагаа анзаарав. Ямар ч санаачлага, эрч хүчгүй, яг л нэг байрандаа гацсан мэт мэдрэмж. Над шиг хоёр ихэр хүүхдээ хардаг ээжийн хувьд эрч хүчээ дахин олж авна гэдэг маш хэцүү санагдаж байлаа. Бидний шинэ байр нэг л биш , ямар нэг зүйл нь буруу мэт санагдаж байсан учир би эрэл хайгуул хийж эхэлсэн юм. Интэрнэт болон номноос элдэв зүйл уншиж, эрч хүч, аз жаргалаа дахин сэргээх арга хайсаар фэнг шүй гэж зүйлийн талаар анх удаа олж мэдэв. Хүмүүс энэ талаар ярихыг сонсож байсан ч тоолгүй өнгөрүүлдэг байсан. Харин уншсаны дараа үнэхээр байж болох, үнэн мэт санагдаж байв. Тэгээд энэ талаар нилээд судалж, үр дүнд хүрсэн учир өөрийн багахан туршлагаасаа та бүхэнтэй хуваалцъя гэж шийдлээ. Ер нь манай байшин сөрөг энергээр дүүрэн байсан шалтгаан нь хуучин эзэд нь аз жаргалгүй байсанд гэдэг дүгнэлтэнд хүрэв. Учир нь хэрүүл, уйтгар гуниг, сөрөг мэдээлэл, өвчин зовлон нь гэрт сөрөг энергийн орон зай үүсгэж, тэр нь арилахгүй булан тохойд хуралдаж үлддэг байна. Энэ нь мэдээж нүдэнд үзэгдэхгүй ч хүнд мэдрэгдэж, сэтгэл санаа, эрч хүч, үйл хөдлөлд нөлөөлөх чадвартай байдаг байна. Энэ нь эхлээд бага багаар хүнд нөлөөлж, эцэстээ улам даамжирч нэг л мэдэхэд гэр чинь үргэлж л хэрүүлтэй, хар сүүдэртэй санагдах болно. Яаж ч их унтаж амарсан үргэлж эр хүчгүй мэт санагдаж, ямар ч сайхан зүйлс сэтгэл санааг тань өргөхөө болих.. Энэ бол 5 жилийн өмнөх би.Өнөөдөр би эр хүчтэй, гэр минь нар гийнсэн сайхан байгаа нь эдгээр зүйлст анхаарч санаа тавьсных юм болов уу. Гэрийнхээ энергийг сайн сайхан болгох энгийн хялбар хэдэн зөвлөгөөг танд хүргэе.
Өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг хаалгаар орж ирээд харагдах тэр орчин сайхан байх хэрэгтэй. Энэ нь гаднаас орж ирэх аз завшаан, сайн сайхан энергийг урин дууддаг.
Дэлгэрэнгүйг: http://babyzone.mn/n/3502Хэрэггүй хог новшоор гэр дүүрэх нь энергийн хомсдолд оруулдаг. Эдгээр нь ашиглагдахгүй учир хаа нэг газар далд хийсэн ч гэр орны энергиэс хумсалж байдаг байна. Тиймээс нэгэнт хэрэглэхгүй болсон зүйлсээ гаргаж хаях нь шинэ нөөц боломжуудыг нээнэ.
Дэлгэрэнгүйг: http://babyzone.mn/n/3502Гэр орондоо чөлөөт орон зайг бий болго. Манайхан зай л гарвал жаазтай зураг, тавилгаар гэрээ дүүргэхийг оролддог. Чөлөөт хоосон орон зай нь шинэ боломжуудыг даллаж, цэмцгэр, тухтай дүүрэн мэт мэдрэмж төрүүлнэ.
Дэлгэрэнгүйг: http://babyzone.mn/n/3502Шалаа цэвэрхэн байлга. Газраар элдэв зүйлс хөглөрөх нь бидний анхаарлыг сарниулж тухгүй мэдрэмж төрүүлнэ. Нүд хаана байна, тэнд энерги урсаж байдаг. Тиймээс эд зүйлсээ байх ёстой газар нь байлгаж байх нь чухал.
Дэлгэрэнгүйг: http://babyzone.mn/n/3502
URL: