Бэлгийн болон нөхөн үржихүйн боловсрол олголоо
ХНХЯ-ны харьяа СЗСҮТөв нь Сүхбаатар Эрүүл мэндийн төвтэй хамтран 2017 оны 11 сарын 02-ны өдөр Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн охид, хөвгүүдэд Эх, хүүхдийн клиникийн Өсвөр үеийн эмч Н.Мөнхжаргал “Охидын бэлгийн бойжилтын явц, гарах өөрчлөлтүүд”, Эмэгтэйчүүдийн эмч н.Болормаа “Нөхөн үржихүйн эрхтэн, тогтолцооны анатоми болон физиологи”, “Бэлгийн замаар дамжих халдварт өвчнүүд”-ийн талаар мэдлэг, ойлголт өгөх сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын дараа сурагчдын дунд асуулт, хариулт, чөлөөт ярилцлага, ганцаарчилсан зөвлөгөө, мэдээллийн ажлыг зохион байгуулан ажилласан.
Сургалтад 29 дүгээр тусгай сургуулийн 10-12 дугаар ангийн нийт 49 сурагч хамрагдсан байна.
URL: