Алга болсон 8 настай охины мэдээллийг 5 сая төгрөгөөр авна

12620

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд энэ сарын 2-нд алга болсон найман настай охиныг эрэн хайх ажиллагааг аймгийн Онцгой байдлын албанаас зохион байгуулж байгаа аж.

130-150 м өндөртэй 2017.11.02ний өдөр 13.30 минутын орчимд сургууль дээрээ харагдснаас хойш алга болсон байна. Өмсөж явсан хувцасны хувьд зураг дээрх ягаан оуртик, бор түрийтэй гутал формын хувцастай, ягаан цүнхтэй явж байсан ба харсан үзсэн хүн 7052102 утсанд хандах боломжтой юм байна.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр охин хичээлээсээ хоцроод ангидаа орох гэхэд багш татгалзсан хариу өгсөн тул буцаж гараад ийнхүү сураггүй болсон гэлээ. Мөн охины талаарх мэдээллийг 5 сая төгрөгөөр худалдаж авна гэдгийг Замын-Үүд сумын цагдаагийн газраас мэдээллээ.


URL:

Нэр: боль Огноо: 6 November 2017

Энэ 10 жилийн сургуулиуд хичээлээс хоцорсон хүүхдүүдийг хичээлд нь оруулдаггүй байдалаа болих хэрэгтэй шүү.УБ хотын бүх сургуулиуд тэгдэг байх шүү.болих хэрэгтэй ш дээ.Хүүхэд ямар ч шалтгааны улмаас хоцорч болно ш дээ.сургууль руу нь оруулаад өөр ангид байлгах хэрэгтэй

Сэтгэгдэл бичих