Дональд Трампын айлчлалын ард юу нуугдаж байна вэ?

28MELANIA-slide-576G-superJumbo-550x300АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп  Азийн улс орнуудын Ерөнхийлөгч нартай дээд хэмжээний уулзалт хийхээр Азийн  таван улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрээр өнгөрсөн  бямба гаригт Хавайн аралд очжээ. Энэ үеэр дэлхийн II дайнд Японы хийсэн дайралтын улмаас Перл Харборт амь үрэгдсэн дайчдын дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөсөн юм. Энэ айлчлалаар тэрээр юу хүсч, юу хайж байгаа талаар энэ тухай шинжээчид судалсны үндсэн дээр дөрвөн сэдвийг онцолсон байна.

ХОЙД СОЛОНГОСТ ДЭЛХИЙН УЛС ОРОНТОЙ НЭГДМЭЛ БАЙДЛАА ХАРУУЛНА

Цагаан ордноос Дональд Трампын айлчлалын хөтөлбөрт багтсан анхаарах асуудлын нэгэнд Хойд Солонгос  орж байгаа гэж мэдэгджээ. Мөн “Ерөнхийлөгчийн өгсөн амлалтын дагуу  Хойд Солонгосын  сүрдүүлгийг эсэргүүцэхийн тулд олон улсын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлнэ” гэж  дурдсан байна.  Өнгөрсөн хугацаанд хоёр улсын харилцаа их хурцадсан ялангуяа,  холын  тусгалтай пуужин харваснаас хойш бүр хурцадсан юм. Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-д мэдэгдэл хийх үеэр Хойд Солонгосыг устгана хэмээн сүрдүүлсний хариуд  Ким Жон Ун  АНУ-ыг  галаар номхотгоно гэж амласан билээ.  Энэ айлчлалын үеэр Дональд Трамп Хойд Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээний компанит ажилдаа  хөрш орнуудыг оролцуулахыг оролдох ажээ. Түүний айлчлалын зорилго нь Өмнөд Солонгос, Японтой нэгдмэл байдлаа харуулах мөн Бээжинг Пхеньяны эсрэг хатуу байр,  суурь баримтлахыг шаардахад чиглэж байгаа юм.

ХОЁР ТАЛЫН ХАМТАРСАН ХУДАЛДААНЫ АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛНЭ

Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ыг Номхон далайн эдийн засгийн хамтын  ажиллагааны хэлэлцээрээс гаргасны дараа  олон улс орон ялангуяа, Япон АНУ-ын авсан энэ шийдвэрийг дэмжихгүй  байгаагаа илэрхийлсэн. Тус хэлэлцээрийг сахин биелүүлж байгаа Япон, Вьетнам зэрэг 11 улс орон АНУ-ыг  буцаж орох боломжтой хэмээжээ. Харин АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер “Ерөнхийлөгч Дональд Трамп гаргасан шийдвэрээ өөрчлөхгүй” гэж мэдэгдсэн байна. Тэрээр АНУ-ын хувьд хоёр талын хамтын ажиллагаа нь олон улсын хамтын үйл ажиллагаанаас илүү үр ашигтай  гэжээ.

ХОЁР УЛСЫН ХООРОНД ҮҮССЭН ХУРЦАДМАЛ БАЙДЛЫГ ЗӨӨЛРҮҮЛНЭ

Ази тивийн улс орнуудын хооронд болон БНХАУ Өмнөд Хятадын тэнгист ноёрхлоо тогтооно гэсэн бүс нутгийн мөргөлдөөн болсон.  Харин өнгөрсөн долдугаар сард тус тэнгист АНУ-ын усан флот цэргийн сургуулилт хийснийг Бээжин буруушаасан юм.  Мөн  АНУ-ын энэ үйлдлийг  улс төр болон цэргийн  өдөөн хатгалга гэж үзэн,  байлдааны усан онгоц, онгоцыг илгээж байсан юм. Тэрээр хоёр улсын хооронд үүссэн зөрчлийг арилгахыг зорьж байгаа аж.

РОДРИГО ДУТЕРТЕТЭЙ УУЛЗАНА

Олон улсын байгууллагын зүгээс Родриго Дутерте Филиппиний Ерөнхийлөгч болсноос хойш  хар тамхины эсрэг явуулсан компанит ажлынхаа  үеэр  олон хүнийг хууль бусаар цаазалсан гэж хүчтэй шүүмжилсэн юм. Өнгөрсөн тавдугаар сард Родриго Дутертетэй утсаар ярьсны дараа түүнийг АНУ-д урьсны улмаас Цагаан ордонг тус байгууллагаас  мөн шүүмжилсэн байна. Түүнээс гадна Олон улсын байгууллагаас Ерөнхийлөгч Дональд Трамп Родриго Дутертег урьсан урилгаа цуцлахыг шаардсан хүсэлтийг хүлээн авчээ. Харин Родриго Дутерте Дональд Трамптай утсаар ярьсныхаа дараа “Бүх зүйл өөрчлөгдөж,шинэ удирдагч бий болсон байна” гэсэн байна.  Түүнийг энэ аялалаа хийхээс өмнө Вашингтон Дональд Трампыг Филиппин улсаас зохион байгуулж байгаа Зүүн өмнөд Азийн орнуудын холбооны дээд хэмжээний уулзалтад оролцохгүй гэж үзсэн боловч Цагаан ордноос түүнийг оролцоно гэж мэдэгджээ. Тэрээр энэ сарын 12-нд Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо байгуулагдсаны 50 жилийн ойн арга хэмжээнд оролцоно.

Х.ОЮУНБОЛД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих