МИАТ-ийн нислэг саатжээ

МИАТ компанийн өнөөдөр өглөө Улаанбаатар-Сөүлийн чиглэлд 08.05 цагт “Чингис хаан” нисэх буудлаас хөөрөх байсан нислэг саатжээ. Нислэг саатсан шалтгааныг холбогдох албаны хүнээс тодруулахад, “Нислэг үйлдэх байсан JU 1011 улсын дугаартай  онгоцонд техникийн дутагдал илэрсэн. Онгоц хөөрөх гэж байхад нот хэмжих заалт нь өндөр байсан тул нислэгийг хойшлуулсан” гэлээ. Дээрх онгоцоор өнөөдөр өглөө Сөүлийг зорих байсан зорчигчдыг JU 1012 улсын дугаартай Боеинг 767-300 агаарын хөлгөөр 11.00 цагт Улаанбаатар-Сөүлийн чиглэлд зорчуулахаар болсон байна. Тиймээс одоогоор Сөүлийг зорих 232 зорчигч  11.00 цагийн нислэгийг хүлээж байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих