Ховд аймагт найман настай хүүхдийг хүчиндсэн хэрэг гарчээ
УИХ-ын гишүүн З.Нарантуяа бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.Тэрбээр “Дөнгөж сая Ховд аймгийн Зэрэг суманд найман настай хүүхдийн хүчиндсэн хэрэг гарсан талаар мэдээлэл авлаа. Хүүхдийн хүчирхийлэл буурахгүй байгаа нь хүчирхийллийн эсрэг ажилд зарцуулдаг төсөв нь хүртээмжгүй байгаатай шууд холбоотой” хэмээн мэдээллээд байна.
Мөн тэрбээр хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа, түүнийг таслан зогсооход хоёр асуудал тулгарч байна гэв. Нэгдүгээрт, санхүү, зардал мөнгөний хүрэлцээгүй байдал, хоёрдугаарт, хууль сурталчилан таниулах ажил хангалтгүй хийгдэж байна гэлээ.
Эх сурвалж: time.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хүүхэд хүчиндэх хөрөг одоо бүр өдөр болгон гарч байна. Хүүхэд хүчиндсэн онц хүнд гэмт хэрэгт ЦААЗЫН ЯЛЫГ ХУРДАН СЭРГЭЭГЭЭЧЭЭ. Шинэ Ерөнхийлөгч ээ!
Ийм хүнийг зүгээр л буудчих л хэрэгтэй дээ, эсвэл хөнгөлөөд амьд үлдээх
Хөнгөлөөд амьд үлдээгээд бүх насаар нь шоронд хорь