Хотын дарга С.Батболдыг донгодох цаг болжээ

12579

НИТХ дахь АН-ын бүлэг өргөтгөсөн хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар 2017 онд Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт болоод 2018 оны үндсэн чиглэлийг хэлэлцэв.  Хотын даргын өргөн барьсан нийслэлийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэл хангалтгүй хэрэгжсэн гэж тус бүлэг үзэж байна. Энэ талаар АН-ын бүлгээс дүгнэлт гаргажээ. Дүгнэлтийг АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү танилцууллаа.

  • Улаанбаатарчуудыг аз жаргалтай болгох эхний жилийн 26 зорилт 88 хувьтай биелсэн хэмээн дүгнэжээ. Улс орон өрнөөс өрний хооронд амьдарч байхад 88 хувьтай биелсэн гэж хэлэх ёсзүй байхгүй.

  • Эдийн засгийн зорилт 89 хувьтай биелсэн гэжээ. Нийслэлийн айл өрх бүрт эдийн засгийн өсөлтийн үр шимийг хүртээж, иргэдийг ажилтай орлоготой болгох ажил 89 хувьтай биелсэн гэдэгтээ нийслэлчүүд санал нэгдэхгүй.

  • Нийслэлийн Засаг дарга санаачилгагүй, үр бүтээлгүй, иргэддээ өгөөжгүй ажилласан байна. Хотын дарга С.Батболд бүрэн эрхийнхээ хугацааны 33 хувийг өнгөрүүлсэн ч шинэ санаачилга гаргасангүй. Нийслэлийн удирдлага төсөв мөнгөөр дутаагүй.

  • Нийслэлийг хөгжил дэвшлийг урагшлуулах биш ухраасан нэг жил боллоо.

Дүгнэлтэд НИТХ тавдугаар хойш хуралдаагүй, эрх баригч МАН-ын дотоод хагарлаас болж олон удаа хуралдаан хойшилсоныг дурдав. Мөн иргэдээ сонсч, иргэндээ ээлтэй бодлого хэрэгжүүлэх ёстой хотын дарга ажилдаа санаачилгагүй, хойрго хандаж, амлалтаасаа буцсан учраас НИТХ-ын төлөөлөгчид түүнийг донгодох цаг болсон гэж АН-ын бүлэг дүгнэжээ.

Б.Энэрэл

http://www.shuud.mn/content/read/490310.htm


URL:

Нэр: nergui Огноо: 4 November 2017

gansukh gej ene vv

Сэтгэгдэл бичих