Дэлхийн хамгийн хүчирхэг гүрнүүд
Дэлхийн хөгжингүй орнууд цэрэг, армиа хамгийн түрүүнд хөгжүүлсэн байдаг. АНУ л гэхэд ХХ зууны тэргүүн орон болохын тулд 200 орчим жил дайн хийсэн. Хамгийн сүүлийн том жишээ бол Ирактай хийсэн дайн. Гэхдээ Нэгдсэн улс “цахилгаан” дайн болгож, гурав хоногийн дотор буулгаж авна гэсэн боловч төлөвлөгөө нь бүтэлгүйтсэн. Тэд шантралгүй Ойрхи Дорнодын террорист бүлэглэтэй өнөө хүртэл тэмцэж байна.
ОХУ ч ялгаагүй Сири, Турк зэрэг гадаад орнуудаас гадна дотооддоо зэвсэгт бүлэглэл, салан тусгаарлагч нартай олон жил мөргөлдсөөр ирсэн. Энэ удаа эдийн засгаараа тэргүүлж буй орнуудын мэдээллийг хүргэе. Сонирхолтой эдгээр улс орнууд зэвсэгт хүчиндээ хамгийн их мөнгө төсөвлөдөг гэнэ.
АНУ
2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хүмүүсийн 75 хувь нь АНУ-ыг дэлхийд тэргүүлэгч гэсэн статусаа алдана хэмээн үзсэн ч, одоогоор эдийн засаг, улс төр, соёл, боловсролын нөлөөгөөрөө дэлхийд ноёлж байгаа хэвээр гэж үзжээ. 600 тэрбум ам.долларын санхүүгийн төсөвтэй бөгөөд үүгээрээ дэлхийн эдийн засгийг тэргүүлж байна.
ОХУ
ОХУ нь дэлхийн хамгийн баян чинээлэг улс орнуудын нэг яах аргагүй мөн билээ. Цэрэг армийн хүчин чадал, “NATO”-д үзүүлэх нөлөө, АНУ-ын гол өрсөлдөгч гэдэг утгаараа энэ жагсаалтын хоёрдугаарт жагсжээ.
БНХАУ
Хятадын эдийн засгийн өсөлт, хөгжил дэвшил нүд ирмэхийн зуур болж өнгөрсөн. Ойролцоогоор 1.4 тэрбум хүн амтайгаас гадна, дэлхийн хамгийн том цэрэг армитай улс билээ. 2050 он гэхэд дэлхийд эдийн засгийн үзүүлэлтээрээ ганцаар итгэл төгс тэргүүлнэ гэж олон улсын шинжээчид үзэж байгаа юм.
Их Британи
“Их Британи бол эдийн засаг, улс төр болон шинжлэх ухааны салбарт хэдийнэ байр сууриа бий болгосон гүрэн юм” хэмээн “US News”-ээс онцолсон билээ. Үүний хамгийн тод жишээ нь хэрвээ Их Британи Европын холбооноос гарвал юу болох вэ гэсэн асуулт урган гаргаад байгаа юм.
Герман
Европын эдийн засгийн хүчирхэг гүрэн болох Герман улс нь1990 оноос хойш хурдацтай хөгжиж, нөлөө бүхий улс онуудын нэг хэдийнэ болсон.
Франц
Нэг хүнд ноогдох ДНБ /Дотоодын нийт бүтээгдэхүүн/-ийн тоо хэмжээ /42.384 доллар/-рээ Европт тэргүүлдэг бөгөөд дэлхийд буу, зэвсгийн хамгийн том экспортлогч орон гэдгээрээ онцлогтой юм. Шинжлэх ухаан, улс төр, эдийн засаг болон урлаг соёлоороо олон улс оронд гайхагддаг.
Япон
Технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч Япон улс нь эдийн засгийн чадамжаараа дэлхийд гуравдугаарт ордог. 2011 онд болсон Цунамигийн дараа олон үйлдвэррүүд нь үйл ажиллагаагаа зогсоосон ч, нөлөө бүхий орон хэвээрээ байгаа билээ.
Израйл
Израйл улс өнөөдрийн байдлаар 8 сая гаруй хүн амтай болсон бөгөөд Пакистантай асуудалтай байгаа ч, эдийн засгийн чадамж нь эрс сайжирсаар байгаа билээ.
Саудын Араб
Тус улсын газрын тосны нөөц нь дэлхийн хамгийн баян чинээлэг улс орнуудын нэгт зүй ёсоор нэрлэгдэхэд хүргээд байгаа юм. АНУ, Их Британи болон өрнөдийн томоохон улс орнуудын анхаарлын төвд байдаг.
АНЭУ
Арабын Нэгдсэн Эмират Улс нь дэлхийн хамгийн том импортлогч улсуудын нэг бөгөөд Арабын улс орнуудаас хамгийн их санхүүгийн нөөц төсөвтэй улсуудын хоёрт эрэмбэлэгддэг юм.
БНСУ
Хил зэрэгцээ орших Хойд Солонгостой холбоотой асуудлаас үүдэлтэй БНСУ-ыг цэрэг арми, эдийн засгаар туслаж дэмжих улс орнууд олон байдаг. Өмнөд Солонгосчууд нь гадаадаас хамгийн их хөрөнгө оруулалт авдаг улс орнуудын 6-р байранд жагсдаг ажээ.
Канад
Канад нь амьдрахад хамгийн таатай улс орнуудын хоёрдугаарт эрэмбэлэгдэж байгааг “US News” онцолжээ. Түүнээс гадна АНУ-ын томоохон худалдаа, арилжааны түнш юм.
Турк
Турк нь Дундад Ази болон Европын Холбооны орнуудын дунд оршдог. Өнгөрсөн 9-р сард Их Британийн нарийн бичгийн дарга Борис Жонсон (Boris Johnson) гэх эрхэм: “Бид Туркийг дэмжих болно. Европийн Холбоонд тэдний элсэхээр чармайж буйг үнэлж байна” хэмээн хэлсэн билээ.
Иран
“Байгалийн баялаг болон геополитик, газарзүйн байршлын хувьд ашигтай бүсэд оршиж буй гэдэг утгаараа Иран дэлхий нийтийн анхааралд байдаг” гэдгийг “US News”-ийн зүгээс онцолжээ. Иран дэлхийн газрын тосны 9 хувийг дангаар эзэмшдэг байна.
Швейцарь
Европын жижиг газар нутагтай улсуудын нэг болох Швейцарь нь амьдрахад хамгийн таатай газраар нэрлэгддэг. Бага татвар авдаг гэдэг утгаараа бизнесийнхэнд ээлтэй уг улс нь дэлхий дээрх хамгийн баян чинээлэг үндэстний 11-р байранд жагсдаг байна. Түүнчлэн НҮБ-ын оффис Женев хотод үйл ажиллагаагаа явуулдаг билээ.
Энэтхэг
Дэлхийн хамгийн том ардчилсан улс болох Энэтхэг нь 2016 онд хүн ам нь хурдацтай өсч буй улсаар тодорсон билээ. Гэвч сүүлийн үед нүүрлээд буй санхүүгийн асуудал нь 11 тэрбум долларыг алдагдалд оруулаад байгаа юм.
Австрали
Олон улсын тавцанд эзлэж буй байр суурь, үзүүлж буй нөлөөгөөрөө тийм ч дээгүүрт орохгүй Австрали улс амьдрахад хамгийн таатай улсуудын тоонд зүй ёсоор ордог байна.
Итали
Итали улсын ерөнхий сайд Matteo Renzi-г огцруулах үймээнтэй жил тулгарсан ч Евро бүсийн гурав дахь том эдийн засагтай улс хэвээр байгаа юм.
Швед
Швед улс нь зэр зэвсэг, цэргийн хүч өндөртэй ч хүний эрхийн хороо, нийгмийн сайн сайхны төлөө цэргийн хүчний эсрэг шийд гаргасан нь ард иргэдийнхээ болон дэлхий дахинд өндөр үнэлгээ авч итгэлийг нь даасан юм.
Пакистан
Улс төрийн тогтворгүй байдал болон авлига, хэт давралтын эсрэг тэмцэл нь Пакистаныг жагсаалтын ард бичигдэх нэг шалтгаан болж байгаа юм.
URL: