Оюутолгойд монгол эмэгтэй ажилчныг хятад мэргэжилтэн хүчирхийлэхийг завдсан хэрэг гарчээ
Монголд төдийгүй дэлхийн жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” ХХК-ийн “Чайна кемп”-т 5000 шахам хятад мэргэжилтэн, ажилчин байдаг аж.
Хэд хоногийн өмнө нэг эмэгтэй монгол ажилчныг ариун цэврийн өрөөнд байхад нь хятад мэргэжилтэн гэрлийг нь унтрааж хүчирхийлэхийг завдсан хэрэг гарчээ. Тэр хятад хүн “Би гэрэл унтраагаагүй, цаанаас унтарчихаар нь айгаад гарч зугтсан” гэж яриад өнгөрчээ. Монгол ажилчид энэ мэт зүй бус үйлдэлд компанийн удирдлагууд нь ямар ч арга хэмжээ аваагүйд дургүйцээд өнгөрчээ. Энэ мэт хэрэг тус газар байнга гардаг гэдгийг тус байгууллагын монгол ажилчид хэлж байгаа юм. Асуудлыг шийдэлгүй аргацаагаад өнгөрөх хандлага ажилдагдах болоод байгаа аж.
С.Ерөө
URL: