Увсын засаг даргын булхайг нутгийн иргэд нь илчиллээ

12546

Засаг дарга Д.Батсайханыг хууль бус үйл ажиллагаагаа зогсоохыг Увс аймгийн иргэд шаардаж 2017 оны 11 дүгээр сарын 7-нд тайван жагсаал хийхээр болжээ. Увс аймгийн төв  Улаангомын хотод байрлах Ю.Цэдэнбалын талбайд болох тус жагсаалд аймгийн төвийн иргэдээс гадна 16 сум, 150 багийн иргэдийн төлөөлөл саналаараа оролцохоо мэдэгдээд байгаа юм байна.

Их нууруудын хотгор, алтайн салбар уулсын бүсэд орших Монгол Улсын баруун хязгаарын иргэдийн төлөөлөл бүхий МАН-ын гишүүн Цэвээний Батболдын тэргүүлсэн нутгийн иргэд Улаанбаатар хотод ирж, энэ сарын 7-нд зохион байгуулагдах тайван жагсаал хийх болсон шалтгаанаа “орон нутагт шударга ёс алдагдсан. Төрийн албан тушаал хашиж байхдаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, онц их хэмжээний хохирол учруулж, өршөөлд хамрагдахгүй зүйл ангиар шүүхээр таслагдсан атлаа Аймгийн Засаг даргаар томилогдсон Д.Батсайханыг огцруулах. Ингэснээр аймагтаа сүүлийн жилүүдэд алдагдаад байгаа шударга ёсыг эргүүлж авчирна. Аймгийнхаа хөгжил дэвшилд санаа тавихгүй, баяр наадамд их хэмжээний хөрөнгө төсөвлөж, тансагладаг байдлыг таслан зогсооно гэж үзэж байгаагаа тайван жагсаал зохион байгуулагчид хэлж байсан  юм.  Жагсаал зохион байгуулагчид, одоогийн Засаг дарга Д.Батсайханыг огцруулах шалтгаануудыг ийнхүү дурдаж байлаа.

Д.Батсайхан нь Эрүүгийн хуулийн 262 дугаар зүйл анги буюу өршөөлд хамрагдахгүй зүйл ангиар шүүхээс шийтгэгдэж байсан. Д.Батсайхан нь Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа  төрийн албан хаагчдад зориулсан таван давхар 24 айлын орон сууцыг дөрвөн давхар болгож 120 гаруй сая төгрөгийг завшсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл буюу өршөөлд орохгүй зүйл ангиар улсын яллагчаас ял ногдуулж, анхан шатны шүүхээс түүнд хоёр жил төрийн албан тушаал эрхлэх эрхийг нь хасч, хоёр жил жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Өөрөө хууль бусаар томилогдсон атлаа Засаг дарга болсноос хойшхи хугацаанд мэргэшсэн төрийн албан хаагчийг олноор нь хоморголон халсан.  Увс аймагт 60  тэрбумын жижигрүүлсэн хувилбар бий болсон нь төрийн мэргэшсэн 55 албан хаагчийг халж, оронд нь төрд ажиллаж байгаагүй, ажлын туршлагагүй хүмүүсийг олноор нь ажилд авсан явдал. Увс аймгийн өнөөгийн байдал хүндэрч,  ажилгүйдэл, ядуурал газар авч, хүүхдийн өвчлөл нэмэгдэж, эхийн эндэгдэл гарсан.

Улсын хэмжээнд шилэн дансаа ажиллуулдаггүй хөдөө аж ахуйн газартаа хоёрхон аймгийн нэг нь Увс аймаг. Магадгүй шилэн дансаа ажиллуулахгүй байх нь тэдний хувьд хууль бус үйлдлээ нуухад хэрэгтэй байдаг байх хэмээн хардаж байгаа. Тухайлбал, 2017 оны аймгийн төсөвт гамшгаас хамгаалахад зориулж орон нутгийн сангийн хөрөнгөөс 7 сая төгрөг төсөвлөсөн мөртлөө Монгол зан үйлийн арга хэмжээнд 49 сая төгрөг төсөвлөсөн байна. Мөн хувийн мал эмнэлэг үржлийн нэгжтэй гэрээ байгуулахдаа 456 сая төгрөг  төсөвлөж, нийт малыг вакцинжуулсан байгаа атлаа соёл спортын үйл ажиллагааг бодлогоор дэмжихэд 500 сая төсөвлөсөн байна. Гэтэл дахиад соёлын үйлчилгээнд зориулж 2 тэрбум, 210 сая төгрөг гаргаснаа урлаг соёл, номын сангаар үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилготой гэж тайлбарласан байдаг.


URL:

Нэр: zooo Огноо: 2 November 2017

arga hemjee awsan deeree

Нэр: nergui Огноо: 2 November 2017

Хөөрхөн шүү

Сэтгэгдэл бичих