Б.Хурц Элчин болохын тулд тагнуулын байгууллагын хуулийг зөрчив үү

1509592082_1509530015_hurst
Тагнуулын байгууллагаас гарсан, чөлөөлөгдсөн, ямар нэг шалтгааны улмаас тус байгууллагад харилцан хамааралгүй болсон этгээд тодорхой хугацаанд гадны улс орон руу явахыг хориглосон тухай хууль дүрэм байдаг. Гэтэл ТЕГ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилж байгаа нь дээрх хууль тогтоомжийг зөрчиж байгаа харагдлаа.

Нэг жишээ татъя. ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан В.Нямхандыг албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх үедээ Хятадуудтай холбогдсон хэргээр хоёр жил гаруйн хугацаанд мөрдөн шалгаж, шүүн таслаж байсныг санаж байгаа байх. Уг нь тэрээр тагнуулын байгууллагад хамааралгүй этгээд болсон байв. Гэвч “тагнуулын байгууллагаас гарсны дараа тус газрын албан хаагчдын мөрддөг дотоод хууль, дүрмийг зөрчин, сэжиг бүхий хүмүүстэй уулзаж, гадаад улс руу зорчсон” гэх үндэслэлээр мөрдөн шалгаж эхэлжээ. Улмаар “эх орноосоо урвасан, улсын нууц задруулсан” гээд лугшиж хүндэрсэн байдаг. Гэхдээ одоо В.Нямхандад хамаарах хэрэг цагаатсан учраас энэ тухай илүү дэлгэрүүлэн мэдээллээд яах ч билээ. Харин түүнийг тагнуулын байгууллагаас чөлөөлөгдсний дараа хориг тавигдсан хугацаанд гадны улс оронд зорчсон гэдэг үндэслэлээр шалгаж эхэлсэн тухай мэдээллийг албаны хүн өгч байсныг санаж байна.

Тэгвэл Монгол Улсын Тагнуулын байгууллагыг удирдаж байсан хүн албан тушаалаасаа чөлөөлөгдөж амжилгүй Элчин сайдаар томилогдож байгаа нь дээр дурдаад байгаа дотоод дүрмээ зөрчихгүй юу гэж асуумаар санагдаад байгаа юм.

Мөн Улс төрийн зорилгоор тагнуулын байгууллагын олж авсан мэдээллийг ашиглах нь буруу гэдгийг хуульд заасан байна. Гэвч Хууль зүй, дотоод хэргийн сайдтай холбоотой яаж, хэрхэн шийдвэрлэгдэх нь тодорхойгүй мэдээлэл нь Б.Хурцын Элчингээр явах виз байв уу гэж хардахад хүргэж байна. Өөрөөр хэлбэл ТЕГ-ын даргын албан тушаалаас буугаад аль нэг улс оронд Элчин сайдаар ажиллахын тулд Тагнуулын байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-т заасныг зөрчжээ гэж харагдаж байна.

Undesten.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих