Төрийн сүлдэндээ залсан Монгол түмний хийморь лундаа болсон амьтнаа ингүүлсээр байх уу?

150955134159f9eced84ac9ХЯТАДУУДЫН МЭДЭЛД ОРСОН ЭМЭЭЛТ ЗАХ ДЭЭР МОНГОЛ АДУУНЫ ЦУС ГОЛ ШИГ УРСАЖ БАЙНА…Адууг амьдаар нь авч ус хоолгүй тамлан зовоож зарим тохиолдолд лоомоор цүүцээр алх лантуугаар харгис хэрцгий нядалж байна гэсэн ярта явагдаад байна.У.Хүрэлсүх та Шадар сайд байхдаа дутуу шийдсэн асуудлаа одоо Ерөнхий сайд болсон юм чинь гүйцэт шийдчих.Эрх мэдлийнхээ хүрээнд ганцхан тушаал гаргахад л энэ Монголоо алдсан хар үйлийг зогсоож Хар Хятадын бузар ярганаас төрийнхөө сүлдэнд залдаг Монгол адуунуудаа аварч хамгаалж чадна.Эрлийз Монголоор нь салгаж уралдуулах шийдвэрээс чинь илүү чухал энэ асуудлыг цэгцэлээд өг.Алтаа ухаж зараад баяжаагүйтэй адил Адуугаа нядалж зараад Монгол баяжихгүй.Харин ч хоосорно.Цаашлаад хэлвэл тэнгэр үүнийг хэзээ ч таалахгүй.Их Эзэн Чингис хаан маань адууны толгойруу цохихийг хориглож хэрвээ зөрчих аваас өчиггүй цаазалж шийтэгдэг байсан нь адуугаа ямар ихээр хайрлаж хамгаалж ирсэний нотолгоо юм шүү.Морио зараад Монгол баяжихгүй шүү! Морио зарахгүй байлаа гээд модоо барихгүй шүү! Үнэхээр адуугаа гадагшаа борлуулахгүй байх аргагүйд хүрээд болохоо байгаад байгаа бол Хятад хүний гараар нядлуулж биш! Хятад ченжээр дамжуулж биш өөрсдөө бойгоо хийж боловсоруулж тэндээсээ ашиг олдог ажлын байраа нэмэгдүүлдэг болж болох ч юм уу зөв гарц байж л байгаа. Ерөнхий Сайд та энэ асуудлыг нэн даруй нэг мөсөн хориглох юм уу эсвэл эмх журманд оруулж шийдвэрлэж өгнө үү.Би үүгээрээ Ерөнхий сайдруугаа дайраад байгаа юм биш гэдгийг зөвөөр ойлгооно буй за.Цэгцлэх ёстой олон асуудлуудын чинь нэг нь энэ юм шүү гэж л дуулгаж байгаа хэрэг юм шүү.Салбарынх нь сайддаа үүрэг өгч ганц адуу гэлтгүй буянт малынхаа ашиг шимийг яаж улс орондоо ч ард иргэддээ ч ашигтайгаар зөв зарцуулах талаар ажиллуулаасай гэж хүсч байна.

Буяныг БҮҮ ГАРГА!
Бузарыг БҮҮ ОРУУЛ!
Хил
Хэл
Мал гуравтайгаа байхад
Хэн баян Монгол баян.

 

 Uls.mn

URL:

Сэтгэгдэл бичих