Facebook спамаас сэрэмжлүүлээ

soronz.net-Facebook спамаас сэрэмжлүүлээ

Энэ долоо хоногийн мягмар гаригаас эхлэн facebook хуудсаар порнографик болон хүчирхийллийг харуулсан элдэв зургууд бүхий спам тарж, олон хүний wall-д нийтлэгдсэн. Хамгийн олон хэрэглэгчдийн нэгтгэсэн сүлжээ сайтын зүгээс албан ёсоор мэдэгдэл гаргаж, энэхүү спам хэлбэрээр тарж буй вирусыг нэн даруй зогсоох арга хэмжээ авна хэмээсэн.

Уг спамаар нийтдээ 800 сая гаруй хэрэглэгчийн аккаунт халдварласан ба хэрэглэгчдийг элдэв зураг бүхий эргэлзээтэй линкэн дээр дарахгүй байхыг анхааруулж, спамаас сэрэмжлүүлсэн байна.

Спам хэлбэрээр вирус тараагчдийн хамгийн таатай бай нь facebook болдог ба хүмүүс нэг нэгнийхээ шейрлэсэн линкэн дээр дарж, спам маш хурдтайгаар тарах нөхцлийг бүрдүүлдэг юм.

Facebook-ын албаны мэдэгдэлд “Манай баг энэхүү спамын дайралтыг хурдан хугацаанд шийдэхээр ажиллаж байна. Мөн цаашид иймэрхүү төрлийн дайралт дахин гаргахгүй байх хамгаалалтаа сайжруулах тал дээх ажиллаж байна” гэжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих