Ливи түр Засгийн газраа байгуулав

Ливийн Ерөнхий сайд Абдель Рахим аль-Киб түр Засгийн газар байгуулснаа албан ёсоор мэдэгджээ. “Reuters” агентлагийн мэдээлснээр, Шилжилтийн үндэсний зөвлөлийнхөн шинэ сайд нарын нэрсийн жагсаалттай өнгөрсөн ням гаригт танилцаж, шийдвэрээ гаргасан аж. Ливийн Батлан хамгаалахын сайдаар Осама аль-Жували, Гадаад хэргийн сайдаар Ибрагим Дабашши, өмнө нь тус улсын Газрын тосны сайдаар ажиллаж байсан Али Тархуни Сангийн яамны тэргүүнээр тус тус томилогдсон байна. Шилжилтийн үндэсний зөвлөл “Түр Засгийн газар Ерөнхийлөгчийн болон Парламентын сонгууль хүртэл Ливийг удирдана. Ойрын долоон сарын хугацаанд тусгай комисс Үндсэн хуулийг боловсруулсны дараа сонгууль эхлэх юм” хэмээн мэдэгджээ.

Д.ЭРДЭНЭТУЯА/WWW.NOW.MN/

URL:

Сэтгэгдэл бичих