ДОХ-ын 99 дэх тохиолдол бүртгэгдлээ

Өнгөрсөн долоо хоногт Халдварт өвчин судлалын төвд шинжилгээ өгсөн иргэдийн дотроос ДОХ-ын халдвар тээгч 99 дэх тохиолдол бүртгэгдсэн байна. Халдвар тээгч нь 40-45 насны эрэгтэй бөгөөд хувиараа бизнес эрхэлдэг аж. Өнгөрсөн есдүгээр сард 98 дахь тохиолдол бүртгэгдэж байсан бол ийнхүү 100 хүрэхэд нэг тоо дутуу болжээ. ДОХ-ын халдвар тээгчдийн 80 хувь нь эрэгтэй бөгөөд олонхи нь ижил хүйстэн залуус байдаг байна. Өнөөдрийн байдлаар манай улсад ХДХВ-ийн халдвартай 41, ДОХ-той 43 хүн амьдарч байгаагаас 40 нь ретровирусын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа аж. ДОХ-ын улмаас 15 хүн нас баржээ.

Д.ЭРДЭНЭТУЯА/WWW.NOW.MN/

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих