Бага насны хүүхэд хүчирхийлэхийг завдсан гэх Б.Дашзэвэгийг цагдан хорилоо

12524

Монгол Улсын  СГЗ, ОУ-ын сэтгүүлч, улс төрийн тоймч Б.Дашзэвэг бага насны хүүхэд хүчиндэхийг завдсан гэх хэргээр шалгагдаж байна. Өдгөө 74 настай түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөн цагдан хорьсон гэж эх сурвалж мэдээлллээ.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 14.10 дугаар зүйлийн 1.14.13 дугаар зүйлийн 1, 8, 9 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон шүүхээс яллагдагч Бизъяагийн Дашзэвэгт 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих