Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан өрөөгөө 500 саяар тохижуулна

IMG_02582-696x464Эдийн засгийг сэргээх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнд 2017 онгарсаар эдийн засгийн өсөлт эрчимжиж, эхний хагас жилийн байдлаар 5.3 хувьд хүрээд байна. ирэх 2018 онд эдийн засаг өмнө тооцсоноос илүүтэйгээр өснө гэх таамаглалын эдийн засагчид хэлэх болсон. Засгийн газар ч үүнийг хүлээн зөвшөөрч, ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа онцлон тусгасан нь бий.

Ирэх оны төсөвт Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хэдэн төгрөг хэрхэн зарцуулахыг зах цухаас нь сонирхлоо.

Ерөнхийлөгч Х.Баттулгын Тамгын газрын ажлын өрөөнүүдийн их засварт 500 сая төгрөг зарцуулахаар ирэх оны төсөвт тусгажээ. Парламентын босго алхсан памперстай бүхэн өрөөгөө тохижуулж, багагүй хөрөнгө цацдаг нь нууц бий. Тиймээс дөрвөн жил тухлах өрөөгөө хүссэнээрээ, шулуухан хэлэхэд, өөрийн гэр шигээ болгон өөрчлөх засах нь улстөрчдийн мода юм даг уу. Энэ хүрээнд Төрийн тэргүүний Тамгын газрынхан ч 500 сая төгрөгөөр өрөөгөө шинэчлэх бололтой юм. Юутай ч энэ мөнгийг хэрхэн зарцуулахаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэдийнэ цээжиндээ зурагласан биз ээ.

За тэгээд Ерөнхийлөгчийн ойр хавийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд шаардлагатай 270.7 сая төгрөгийг ч төсөвт тусгахаа мартсангүй. Харин Тамгын газрынхны тоног төхөөрөмжид 100 сая.

Мөн цахим орчин хөгжсөн өнөө үед Төрийн тэргүүний ойр хавийг интернет холбохгүй бол алдас болох буй за. Тиймээс интернет сүлжээний тоног төхөөрөмжийн шинэчлэлд нь 170.7 сая төгрөгийг ирэх онд зарцуулахаар тусгасан нь энэ.

УИХ-ын даргын хувьд өрөөгөө шинэчлээд дууссан юм даг уу, хөрөнгө мөнгө тусгагдсангүй. Харин тоног төхөөрөмжийн шинэчлэлд 800 сая,  Тамгын газрынхныхаа тоног төхөөрөмжид 800 сая төгрөг тусгасан байна билээ.

niigmiintoli.mn


URL:

Сэтгэгдэл бичих