Баян-Өлгийн Засаг даргыг огцруулжээ

98d7597262636e10greatӨчигдөр Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан болж Засаг дарга А.Гылымханыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Тодруулбал, Аймгийн ИТХ-ын Ардчилсан намын  бүлгийн нэр бүхийн 16 төлөөлөгч түүнийг хууль зөрчсөн, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэсэн үндэслэлээр хугацаанаас нь өмнө огцруулах саналыг энэ сарын 16-нд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржанд өргөн бариад байсан. Энэ асуудлаар ИТХ-ын Тэргүүлэгчид  хоёр удаа хуралдахаар товлосон ч ирц бүрдээгүй шалтгаанаар хойшлоод байв.

Тэгвэл өчигдөр аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан болж 100 хувийн саналаар Засаг даргыг огцруулахаар шийдвэрлэсэн байна. Харин түүний оронд Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Серикжаныг Засаг даргаар томилох шийдвэр гаргасныгаа Ерөнхий сайдад уламжлахаар болжээ.
Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих