ТӨР ГАЗРЫН АСУУДЛЫГ ШУУРХАЙ БӨГӨӨД ҮНЭГҮЙ ШИЙДЭХ ЁСТОЙ ЮУ

12395

Анагаахын их сургууль хотын төвөөсөө шилжиж Ботаникын тэнд барилгын цогцолбор бариад эхлүүлсэн байсан. Тэрүүнд өнөө л Япончууд 200 илүү тэрбумын тусламж үзүүлж байгаа аж. Тэгээд тэндээ оюутнуудын дотуур байр барих зөвшөөрөл хүсэхэд нь нийслэлээс татгалзжээ гэж MNC сувгийг мэдээгээр үзэв. Хэрэв нийслэлийн ноёд зөвшөөрвөл хот дотор тарж байрласан Анагаахын чиглэлийн 4-5 сургууль бүгд нэг газартаа төвлөрөх аж.
-
“Нийслэл гайд” билүү үнэгүй тараагддаг сэтгүүл уншиж байхад Ганжавхлан гэж залуу бүтээсэн хүүхдийн ордонд нь нийслэлийн дарга нар газар өгөөгүй гэдгийг дурдсан байсан. Тэгээд тэд газраа хувь хүнээс худалдаж авсан байсан.
-
Хүүхдэд тустай эсвэл төвлөрөл түгжрэл сааруулахад тустай энэ мэт зүйлсэд үгүй гээд байгаа төрийг энэ ард түмэн сонгож байгуулж, татварынхаа мөнгөөр авилга болон цалин гэх давхар хангамжаар ажиллахыг зөвшөөрөх хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу…
-
Аливаа зүйлийг хурдан шуурхай шийдэхгүй, бичиг шидэлцээд л, шат шатны дарга нарын хаалга татуулаад байдаг тогтолцооноос л авилга үүсдэг.
-

Badam Purev

https://www.facebook.com/photo.php?fbid=1639260059458616&set=a.562355700482396.1073741828.100001239146172&type=3&theater


URL:

Сэтгэгдэл бичих