Үнэ цэнэтэй обьектуудыг хувьчилж авсан 30 хүний жагсаалт
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилсон шийдвэрт хориг тавих албан бичигтээ “Монголын ард түмний хүртэх ёстой ашгийг авч байдаг 30 гэр бүлийн нэг учраас…” хэмээн бичсэн нь олныг гайхашруулаад байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн сонгуулийн үеэр улс орны хамаг л өнгөтэй өөдтэйг хууль бусаар авч байдаг 30 гэр бүлийн тухай ярьсаар сонгогдсон.
Гэхдээ бие биеэ муу муухайгаар дуудах уралдаан шиг болсон сонгуулийн үед юу ч хамаагүй ярьж болдог юмаа гэхэд Ерөнхийлөгчийн албан бичигт “….30 гэр бүлийн нэг учраас…” хэмээн оруулах нь нэгд, утга учир багатай.
Хоёрт, төрийн аливаа албан бичигт зөвхөн нотлогдсон баримт, хуулийн заалтаас иш татах зарчмыг зөрчиж байна. Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга хувь хүн биш Төрийн тэргүүн, эв нэгдлийг илэрхийлэгч болчихсон.
Гэтэл эв нэгдлийг илэрхийлэгчийн үүргээ умартаж, хувийн ашиг сонирхол, үзэмжээр асуудалд хандаж байгаад асуудал байна. Ерөнхийлөгч Х.Баттулга хууль сахиулах, эв нэгдлийг илэрхийлэх, шударга бустай тэмцэх өндөр үүрэгтэйн хувьд үнэхээр хууль бус зүйл хийсэн 30 хүн /Гэр бүл гэх нь эхнэр,хүүхдийг нь ч яллаж буй хэрэг/ байгаа бол шалгуулах бүрэн эрх нь түүнд бий.
Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилсон УИХ-ын шийдвэрт хориг тавьсан Ерөнхийлөгчийн шийдвэрийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “хүлээж авахгүй” гэсэн шийдвэр гаргасан.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд, тухайлбал Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “хориг тавьсан тухай бичигт дурдагдсан 30 гэр бүл гэдгээ хэн хэний гэр бүл гэдгийг нь зарлаж болохгүй юу” гэсэн асуудлыг тавьж байв.
Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлснээр бол сүүлдээ тэр 30 гэр бүл нь уул уурхайтай холбоотой болж таарсан. Нэгэнт л Төрийн тэргүүн 30 гэр бүлийн тухай албан бичиг бичсэн болохоор хамгийн их лицензтэй, хувьчлалаар хамгийн их хөрөнгө хувьчилж авсан, төрийн албанд хамгийн их шахаа хийдэг 30 хүнийг нэрлэх саналыг ч твийтэрээр зарим хүн гаргаад байна.
Тиймээс бид энэ удаа өмч хувьчлалаар социализмын үед бүтээсэн үнэ цэнэтэй обьектуудыг хувьчилж авсан 30 хүнийг нэрлэж байна. Ингэж нэрлэснээрээ эдний зөв, бурууг шүүгээгүй гэдгийг хэлье. Эдний дунд Ерөнхийлөгч Х.Баттулга ч багтаж байгаа юм.
Монгол улс 1990-ээд он гэхэд талх, боорцог, чихрээ хангачихдаг хэдэн үйлдвэр, архи пиво, ундаа, спиртийн үйлдвэр, махкомбинат, гурил, гурил-тэжээлийн болоод арьс-шир, ноос-ноолуур, хивс, гутал, савхи, үслэг эдлэлийн томоохон үйлдвэрүүдтэй, кинотеатр, хүүхдийн парк гээд үзвэр үйлчилгээний газруудтай байлаа.
Эдгээрийг 1990 -ээд онд хувьчлал нэрээр хэдхэн хүн авснаас өнөөг хүртэл Монголд үйлдвэрлэл сэргэхгүй байгааг хэн бүхэн мэднэ.
Ингээд дараахь жагсаалттай танилцана уу.
• П.Цэнгүүн- “Алтан тариа” ХК, Сэлэнгийн гурил тэжээлийн үйлдвэр
• Б.Эрдэнэбат- Оросуудын барьж босгосон СОТ буюу байшин үйлдэрлэх комбинатыг авч “Эрэл” болгосон
• Батж.Батбаяр/УИХ-ын гишүүн асан/-“Гутлын үйлдвэр”, “Монгол савхи”, “Туул” кашемир
• Д.Бат-Эрдэнэ/Ажнай.УИХ-ын гишүүн асан/ “Монгол савхи” ХХК, “Нүхт” амралт, Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ий 40 орчим хувь
• ДЭрдэнэбат /Ноён. УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга/-Залуучууд зочид буудлыг авсан.
• Ц.Баатарсайхан-“Жуулчин” ХК, “Улаанбаатар гурил”, ХААН банк,, “Говь” ХК
• “АПУ” ХК-ийг ах дүү Г.Батхүү, П.Батсайхан нар /Шунхлай/
• Х.Баттулга/Монгол Улсын Ерөнхийлөгч/- “Баянгол” зочид буудал ХК, “Махимпекс” ХК, “Талх-Чихэр”
• Д.Эрдэнэбилэг/сахал хэмээх хочтой/ – ХХБ, Улаанбаатар хотын банк, “Хөтөл”, “Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр”, “Эрдэнэт”-49 хувь
• Р.Бадамдамдин /УИХ-ын гишүүн асан/ анх Таван-Эрдэнэ буюу АШАШБҮ-ийг авсан, дараа нь Бөмбөгөр, Содон Бөмбөгөр
• Т.Энхболдсодон/”Чоно” групп /- “Мишээл групп” ХХК буюу “Таван-Эрдэнэ”-ийг Р.Бадамдамдингаас авсан.
• Ш.Сайхансамбуу/УИХ-ын гишүүн асан/- Дэнжийн мянгын захыг авч улмаар “Нарантуул” ХХК болгосон.
• Ж.Оюунгэрэл, О.Содбилэг/УИХ-ын гишүүн/, Давааням-Петровис, НИК
•Нэхмэлийн үйлдвэрийг Р.Энхболд,
•Ноос угаах үйлдвэрийг С.Мөнхжаргал, Бат-Эрдэнэ нар
• Ш.Баярсайхан /аав нь УИХ-ын гишүүн асан Шагдарсүрэн/ -УИД буюу Номин ХХК, Эрдэнэт хивс
• С.Батаа/Симба.УИХ-ын гишүүн асан/- “Разноимпекс” ХК, “Ингэттолгой”-н САА
• Сү.Батболд/УИХ-ын гишүүн/ -“Чингис хаан цогцолбор” ХХК буюу “Чингис ЗБ”
• С.Түмэнгэрэл-“Өгөөж” ХХК
• С.Болдэт/УИХ-ын гишүүн асан/- Хүүхдийн 100-р дэлгүүрийг авч “Наран” болгосон
• Ц.Балдорж /охин нь Нандинтүшиг/- Улаанбаатар зочид буудал
• МУГЖ Д.Сосорбарам –Ард кинотеатрыг авсан
• Ц.Анандбазар /Сод Монгол/-ын- Өргөө кинотеатрыг авсан
• Д.Дагвадорж/Аса аварга/ -Улсын циркийг авсан
• Д.Баясгалан /Голомт/, “Голомт”-ын Баясгалан, МСS-ийн Ж.Оджаргал, Б.Наранхүү /УИХ-ын гишүүн/ -Хүүхдийн паркийн газар эдний мэдэлд байгаа гэдэг.
• Д.Батдорж-Мон ИТ Булигаарыг авсан.
О.Хуяг
http://gereg.mn/news/19099/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Тэгээд энэ жагсаалтад Хүрэлбаатар хаана байнаа???
Ноцтой баримт!!! Зинко гэх Зи.Энхболд төрсөн дүү З.Хишигтогтохоороо дамжуулж Эрдэнэт үйлдвэрт 680 мянган долларын шахаа хийж байжээ!!! Ч.Хүрэлбаатар сайд Эрдэнэтийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон нь түүнийг сандаргасан бололтой.