Санаатайгаар ДОХ тараагаад ял сонсчээ

e3e60c46b12a830cgreatХДХВ-ийн халдварыг 30 гаруй эмэгтэйд санаатайгаар тараасан Италийн иргэн Валентино Таллутог шоронд 24 жил хорих шийдвэрийг гаргасан байна. Италийн Ром хотын анхан шатны шүүх 10 цаг гаруй үргэлжилсэн хуралдааны эцэст ийм шийдвэрийг гаргасан аж.

Хэрэгтэн шүүхийн шийдвэрийг дараагийн шатны шүүхүүдэд давж заалдах бүрэн боломжтой гэнэ. 30 настай Валентино Таллуто 20-30 настай эмэгтэйчүүдэд айхтар өвчинтэй гэдгээ хэлэлгүй бэлгийн харилцаанд ордог байсан гэнэ. Түүнтэй унтсан 32 эмэгтэйгээс зарим нь өдгөө нас барсан аж.

Таллуто өвчтэй гэдгээ мэдсээр байж ямар нэгэн хамгаалах хэрэгсэлгүйгээр бусадтай бэлгийн харилцаанд орж байсан нь санаатай үйлдэл гэж улсын яллагч үзжээ. Яллагч тал түүнийг бүх насаар нь хорих ялаар шийтгэх ёстой гэж үзсэн юм.
Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих