ХОРВООД МЭНДЛЭХ ҮРЭЭ ЭМНЭЛГИЙН ГАДАА ХҮЛЭЭЖ БАЙСАН ААВ НАС БАРЖЭЭ

269ba15aa963eca92b38ba2636c8b4434b6a76f8Төрөх эмнэлгүүдийн гадаах зогсоолд аавууд болон гэр бүлийнхэн нь удаан хугацаагаар машиндаа хүлээж, шөнийн цаг таарвал машиндаа унтаад хүлээдэг үзэгдэлд бид хэдийнээ дасал болсон.

Харин яг л энэ жишгээр хорвоод мэндлэх шинэ хүнээ хүлээж байсан залуу харамсалтайгаар амиа алдсан хэрэг гурван хоногийн өмнө гарчээ. Тэрээр “Өргөө” амаржих газрын машины зогсоолд “Соната-6” маркийн автомашиныхаа газанд угаартсан байна. Уг машин газан хөдөлгүүртэй бөгөөд удаан хугацаанд машиндаа унтсанаас ийм зүйл тохиолдож, шинээр мэндэлсэн үрийнхээ зулайг ч үнэрлэж амжилгүй хорвоог орхижээ.

10-р сарын 24-ний өглөө талийгаачийн ээж бэрдээ шинэ шөл хийгээд иртэл хүү нь эмнэлгийн гадаах зогсоолд машин дотроо угаартсан байдалтай олджээ. Яаралтай тусламж дуудсан ч залуугийн амь насыг аврахад дэндүү оройтсон байв.

Талийгаач залуутай дотны хоёр найз нь хамт хүлээж байсан бөгөөд одоо хордлого тайлах эмчилгээ хийлгэж байна.

Манай улсад 7000 гаруй газан хөдөлгүүртэй машин байдаг судалгаа бий.

Хэрвээ та газан хөдөлгүүртэй машин унадаг бол машиндаа унтах нь ямар их эрсдэл дагуулдгийг санаж явахад илүүдэхгүй.

У.Маргад
www.Serelt.mn


URL:

Сэтгэгдэл бичих