Стратегийн ордын шалгуурыг шинээр тогтоожээ
Дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувийг үйлдвэрлэж байгаа ордыг стратегийн орд гэж үздэг. Гэтэл дотоодын нийт бүтээгдэхүүн байнга нэмэгдэж байгаа учраас энэ шалгуураа эргэж харах хэрэгтэй болжээ.
Стратегийн орд газрын хилийн зааг тодорхой бус байгаад Эрдэс Баялгийн мэргэжлийн зөвлөлөөс анхаарч нарийвчлан тогтоох ажил хийгдэж байгаа аж. Стратегийн орд гэсэн энэ ойлголтыг дахин шинэчилж, холбогдох хууль тогтоомжийг хатуу мөрдүүлэх шаардлага ч тулгарсан байна. Стратегийн ордын шалгуур үзүүлэлтийг шинээр тогтоосон бөгөөд энэ үзүүлэлтэд хамрагдах, хамрагдахгүй ордуудыг тогтоох ажлыг хийж эхэлжээ.
URL: