ЭЕШ өгөөгүй хүүхдүүдийг их, дээд сургуульд элсүүлсэн нь илэрчээ
МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу зарим их, дээд сургуулиуд, коллежийн 2017-2018 оны элсэлтийн үйл ажиллагаанд шалгаж, тайлангаа танилцуулжээ. Шалгалтад төрийн болон төрийн бус өмчийн таван их, дээд сургуулийн 2058 оюутныг хамруулсан бөгөөд энэ үеэр багагй зөрчил илрүүлсэн байна.
Тухайлбал, их дээд сургуульд элсэгчдийн чанар 69.9 хувьтай гарсан байна. Мөн эдгээр сургууль босго оноо хүрээгүй, эсвэл ЭЕШ өгөөгүй хүмүүсийг элсүүлэн зөрчил илэрчээ.
ХУД-ийн хэмжээнд элсэгчдийн чанар 69.9 хувийн үзүүлэлттэй байгаа бөгөөд дээд боловсролын байгууллагууд оюутан элсүүлэн суралцуулахдаа элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноо хүрээгүй болон ерөнхий шалгалт өгөөгүй оюутнуудыг элсүүлэн суралцуулсан зөрчил илэрчээ. Энэ үйлдэлд нь “Зөрчлийн тухай” хуулийн 9.1. дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн 4 байгууллагад тус бүр 1.1 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Erennews.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ер нь манай боловсролын системд иймэрхүү булхай байдаг шүү дээ Олон улсын сургалттай “Шинэ эрин” сургууль (Захирал нь Амартүвшин) өндөр шалгуураар 6 ,8-р ангиуддаа хүүхдүүдийг элсүүлэн авч байгаа гэдэг хэдий ч 2016-2017 оны хичээлийн жилд 6-р ангид элсэн орох шалгалтыг огт өгөөгүй 10-аад хүүхэд 7-р ангид элсээд орчихсон нь их л хачирхалтай , эцэг эхчүүд жиг жуг гэдэг л юм даа