Өрийг өрөөр дарж байгаа нь эдийн засгийн аллага

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн шөнө олон улсын зах зээл дээрээс 800 сая ам.долларын шинэ бонд гаргасан талаар Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн мэдээлэл хийсэн билээ. Уг бондын жилийн хүү нь 5.625 хувь, хугацаа нь 5.5 жил байх юм. Уг үйл явдалтай холбогдуулан эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүүгийн бичсэн бэсрэг өгүүллийг нийтэлж байна. 

ӨР сунгаж түүхэн гавьяа байгуулсан мэт, өөр ямар ч гарц байхгүй гэж эрх баригчид өөрсдийнхөө арчаагүй чадваргүй сэтгэлгүйгээ хаацайлах юм. ӨР төлөхгүй шинээр зээл өр болгож байгаад асуудлын гол нь байгаа юм биш, хамгийн чухал нь биднийг зальдаж 1$=1400₮ байхад өгсөн зээлээ 1$=2500₮ болтол Монгол төгрөгийн ханшийг унагаж байгаад сунгаж байгаад юм. Өөрөөр хэлбэл МОНГОЛын ард түмнээр 1$=2500-1400=1100₮ аваагүй зээлийг дахин зээл өр болгож хэзээ ч төлж чадахгүй болгож өртүүлж барьцаанд нь эх нутаг, ард түмнийг минь барьцаалж захирч байгаа нь эмгэнэлтэй. Өрийг өрөөр  дарах буюу хугацааг нь сунгаж амь аргацааж  байгаа нь жинхэнэ эдийн засгийн аллага юм. Энэ нь ч бидний Монголчуудыг  сүйрүүлж буй тул би болон итгэл нэгт нөхөд маань тэмцсээр удаж байна. Монгол улсын ГАДААД ӨР 25 тэрбум $ гэвэл 1$=2500(зээлээ сунгаж буй ханш)-1400(зээл авсан үеийн ханш)=1100₮Ч25тэрбум$=27,5 их наяд₮ ТӨГРӨГийг МОНГОЛын ард түмэн бид аваагүй. Төр мөнгө хэвлэх эрхээ ОУВСанд алдаж Монголын төрд хамааралгүй Монгол банкны хийсэн гай хохирол,  учир мэдэхгүй Улс төрчиддөө итгэсэн ард түмэнд ирээдүйн ӨР болж буй нь энэ юм. Үүнийг л та бүхэн минь ойлгооч. Учир нь хэдий чинээ хурдан ойлгоно, төдийчинээ хурдан оношоо зөв тавьж эмчилж, илааршиж эхлэх учиртай.

Та бид хамтдаа Өргүй Монголыг цогцлоож чадна.

Эдийн Засгийн Ухааны доктор Т.Баярхүү


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих