“Эрдэнэс Монгол”-ийн орлого дөрөв дахин өсөв
“Эрдэнэс Монгол” компани оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаа танилцууллаа. 2017 оны эхний хагас жилд тус компанийн орлого 864.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс дөрөв дахин нэмэгджээ. Үүнд нүүрсний экспорт өссөн нь хамгийн их нөлөөлсөн байна. Зөвхөн “Эрдэнэс Тавантолгой”-ийн нүүрсний экспорт оны эхний хагас жилд хоёр дахин өсөж, зургаан сая тонн болжээ.
Үүнээс гадна “Эрдэнэс Монгол” болон түүний охин компаниуд оны эхний хагаст 190.1 тэрбум төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлсэн байна. Энэ нь улсын нэгдсэн төсвийн татварын орлогын 11 хувьтай тэнцэж байгаа ажээ. Цаашид тус компани нүүрсний экспортод чиглэсэн дэд бүтцээ сайжруулахад түлхүү хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа талаараа санхүүгийн тайландаа дурдсан байна.
Т.Элиса
BloombergTV.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
сайхан хамт олон байн ажлын амжилт