ИРЭХ САРД 800 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ МОНГОЛ УЛСАД ОРЖ ИРНЭ

olloo_mn_1509003798_598205.1508928278.bМонгол Улс олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт босгох хэлэлцээрийг хийж 5.625 хувийн хүүтэй 5.5 жилийн хугацаатай 800 сая ам.долларын санхүүжилтийг татахаар боллоо. Санхүүжилт 11 дүгээр сарын эхэнд Монгол Улсад орж ирэх бөгөөд 2018 онд төлөгдөх Чингис болон Димсам бондуудын эргэн төлөлтийг хийхэд зарцуулагдана.

Ийнхүү 2017 онд Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бонд, Хятадын Ардын банктай хийсэн 15 тэрбум юанийн своп хэлцэл, Чингис бонд болон Димсам бондын эргэн төлөлт шийдвэрлэгдсэнээр Монгол Улс 2021 он хүртэл гадаад төлбөрийн эргэн төлөлтийн дефолтын эрсдэлээс гарах нөхцөл бүрдлээ. Эдгээр гадаад эргэн төлөлттэй холбоотой байсан тодорхой бус байдал арилснаар зах зээл дээрх итгэл нэмэгдэх, гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын хүлээлтэд эерэг нөлөө үзүүлэх зэрэг ач холбогдолтой.

Түүнчлэн, наймдугаар сарын эцэст 1599.2 сая ам.долларт хүрч, жилийн хугацаанд 40 хувь нэмэгдээд байгаа Монгол Улсын гадаад валютын албан нөөц Монголбанкны алт худалдан авалтын үйл ажиллагааны үр дүнд үргэлжлэн нэмэгдэх төлөвтэй байна.

Эдийн засгийг тогтворжуулах, зах зээл дээрх итгэлийг сэргээх зорилготой эдгээр арга хэмжээний үр дүнд 2017 оны эцэст Монгол Улсад наймдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 215.4 сая ам.долларын ашигтай байгаа төлбөрийн тэнцэлд үргэлжлэн эерэг нөлөө бий болохоор хүлээгдэж байна гэж Монголбанк мэдээллээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих