Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

TreesWindДохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Баян-Өлгийн нутаг, Ховдын хойд хэсгээр, маргааш өдөр Ховд, Говь-алтайн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч, өдөртөө Завханы нутгаар цасан шуурга шуурна.


Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: 26-ны өдөр баруун аймгуудын нутгаар, 27-нд Төв, говь, зүүн аймгуудын нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, 27-ны өдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.


2017 оны 10 дугаар сарын 25-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 17 цагт 12 хэм, 20 цагт 6 хэм дулаан байна.


2017 оны 10 дугаар сарын 25-ны 20 цагаас 10 дугаар сарын 26-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 18-20 метр, Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө хүйтэрч 0-5 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 11-13 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм, өдөртөө бүх нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд  5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 13-15 хэм дулаан байна.


2017 оны 10 дугаар сарын 27-ноос 10 дугаар сарын 31-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 28-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 27-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 28-нд говь талын нутгаар, 30-нд зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан байна. 29-нөөс өдөртөө бага зэрэг дулаарна.



URL:

Сэтгэгдэл бичих