Х.Бат-Ялалт:”Давхар дээл” гэж байх ёсгүй гэж ярьсан хүмүүс өөрсдөө давхар дээлийн асуудалд холбогдож байна

z1z1z1-550x300Иргэдийн Шударга Шүүх ТББ-аас хэвлэлийн бага хурал хийлээ.

Өнөөдөр шинээр “Ардын хянан шалгах хороо”-г байгуулж, үйл ажиллагааны чиглэлээ танилцуулсан юм. Ард түмний хяналтын алба, Ард түмний өр барагдуулах алба, Хүний эрхийг хамгаалах алба, Хүний эрх судлалын академи гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллах ажээ.

Тэд өнгөрсөн 27 жилийн хугацаанд Монгол Улсад үүссэн ялзрал, алдаа завхарал хэрээс хэтэрч, ард түмнийг доромжилж байна. Хууль хяналтын байгууллагуудыг улс төрчдийн нөлөөнөөс ангид ажиллахыг шаардаж, олон нийтийг төөрөгдөлд оруулсан хэргүүдийг төрийн нууцаас гаргаж, нийгэмд үүссэн эргэлзээг арилгахыг шаардана. Тухайлбал, С.Зориг агсаны хэрэг, Ц.Нямдоржийн гадаад улсын тагнуулын албанд элссэн гэх мэт хэргүүдийг хурдан хугацаанд шийдүүлэх ажлыг хийнэ гэв. Мөн төрийн албан хаагчдын буруутай шийдвэрээр иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад учруулсан онц их хэмжээний хохирлыг шүүхээр тогтоож, бусдыг хохироосон төрийн албан хаагчдыг нэрсийг гарагж, өөрсдөөр нь эргэн төлүүлнэ. Хэрэв төлөхгүй гэвэл гэрийнх нь үүдэнд очиж жагсах хүртэл эцсийн арга хэмжээг авна гэдгээ илэрхийллээ. Иргэдийн Шударга Шүүх ТББ-э тэргүүн Х.Бат-Ялалт, “Өнөөдөр шудрага биш хүмүүс шудрага ёс ярьж, хариуцлага ярьж байна. Энэ нийгмийг солих хэрэгтэй. Татвар төлөгч иргэлийн мөнгийг завшиж, ард иргэдийг хохироож байна.”Давхар дээл” гэж байх ёсгүй гэж ярьсан хүмүүс өөрсдөө давхар дээлийн асуудалд холбогдож байна. Мөн Хууль Зүйн сайд Ц.Нямдорж 1990 оноос хойш БНМАУ-ын тагнуулын байгууллагатай холбоотой гэх асуудал одоог хүртэл яригдаж байна. Би өөрөө хуульч хүний хувьд энэ тал дээр маш их ач холбогдол өгдөг. Монголын хууль зүйн салбарт 20 гаран жил ажилласан эрхэмийн энэ асуудоын шийдүүлэх хэрэгтэй” гэсэн юм.

М.БААСАНДЭЛГЭР /ЗУУНЫ МЭДЭЭ/

 


URL:

Сэтгэгдэл бичих