Та цахилгааны төлбөртөө эргэлзэж байна уу

4e1cdc04f4dce440a70656f526c53b73_x3Цахилгааны төлбөр нь тухайн өрхийн хэрэглээтэй тохирч байгаа, эсэхэд зарим иргэд эргэлздэг. Ийм тохиолдолд цахилгааны хэрэглээ, төлбөрийн зөрүүг олох цөөнгүй арга бий. Тухайлбал, нийслэлийн цахилгаан хэрэглэгчдийн цахим үйлчилгээ бүхий http://my.tog.mnсайтад хандаж, цахилгаан хэрэглээнийхээ мэдээллийг оруулж, сарын төлбөрөө тооцолж үзэх боломжтой. Мөн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн лавлах утас 7004-7004-т хандаж, мэргэжилтнээр шалгуулж болно.

Төлбөрийн бичилт хэрэглээнээс зөрж буй эсэхийг шалгуулах, гэр хорооллын өрхүүдийн шугамаас өөр айл хэрэглэж буйг шалгуулахад 5000 төгрөгийн хураамж авдаг юм байна. Мөн хэрэглэгчийн долоон оронтой кодоо 137004 дугаарт илгээж төлбөрийн үлдэгдлээ шалгах боломжтой аж.

 


URL:

Сэтгэгдэл бичих