“Сэтгэлгээнд сахил сэвэлзэх болтугай”

 Бүтээлч сэтгэлгээ 02

Нэгийх хоёр болгох, эсвэл авснаа ахиад нэг нугалах. Ингэж л чадвал ашигтай ажиллаа гэх адын бодол. Ер нь ингэхийг л бизнес гэж муйхарласнаас бид өнөөдөр түц, импортын барааны бөөний болон жижиглэнгүүд, ченж-панз стиллээс салж чадахгүй байгаа нь нууц. Гэлээ гээд бүгдийг нь зах зээлээсээ хүчээр шахаж, сүйтгэх санаачлага гаргаад л үзэн ядаад байлтаа биш. Бөөн хэрүүл болохоос хэтрэхгүй. Харин зах зээлийн хамгийн хүчирхэг нөлөөтэй оролцогч болох ИРГЭН та мэдээлэлд мэдрэмжтэй байж, ирж буй дэвшилд сэтгэлзүй болоод амьдарлын хэм маягааа тохируулах хэрэгтэй байна. Ашгүй нэг юм, сүүлийн жилүүдэд волл стрийт, цахиурын хөндий, венчур капиталистуудыг мөрөөдөх хандлага хүчтэйхэн гарч ирж бгаа нь сайн хэрэг. #Шарк_танк авахуулаад бусад санаачлагууд үүний тод илрэл. Гэсэн ч удаашралтай хэвээр. Монгол шиг улс хөгжилд дөхөх, цаашилбал зэрэгцэхийн тулд 100км/ц-аар (түүнээс дээш хурдтай) давхих ёстой байтал 20км/ц хүрэхтэй үгүйтэй явж ядаж бгаа мэт.
Тиймээс зорчигчид болох ИРГЭД-н хаа хүрэхийг хүсч бгаагаа мэддэг байх сонголт нь (төлөвшил/алсын хараа/зорилго нь)?жолоочыг туршлагатай бай, замаа мэд, хурдаа нэм гэх хүчтэйхэн шаардлагыг тавих нь нэн чухал байна.!!! Тиймээ, бид амьдарлын орц бүрт хандах “Сэтгэлгээнд хүчтэйхэн салхи сэвэлзүүлэх”!!! Старт апп иж ярьж бгаа, зарим нь хийж чадаж бн. Маш Зөв, гэхдээ манайд үүнийг бойжуулах “зөөлөн өлгий буюу хамгаалалт” хараахан бүрдээгүй л байна. Энэ хамгаалалт бий болоход иргэд ямар чухал нөлөөтэй болохыг та бүхэн ойлгох хэрэгтэй. Жишээ болгоод, Нэг тооцоолол хэлж өгөе: Хотын түгжрэлт бухимдалт ба ажил амьдарлыг өөрчлөх санаачлага л даа. 10 машин тутмын 3 нь такси, 2 гэр бүлийн хэрэгцээ, 3 ажлын зориулалттай, 2 нь бусад.
Гэхдээ 10 машины бүгдийнх зорилго А цэгээс Б цэгт хэн нэгнийг хүргэх. АСУУЛТ? Яагаад, Маш энгийн хэрэгцээнийхээ төлөө нийслэлчүүд бид амьдарлынхаа гол стресс болох “түгжрэл, замын хөдөлгөөнүй хамгийн болхи оролцоо”-той зууралдчихав. Бид үүнээс маш богино хугацаанд салж чадах гарц байна. Жишээ болох шилдэг нэг хувилбар нь замын хөдөлгөөний ачааллыг маш прагматик шийдэж чадах аппликейшн. Төслийн залуусын бүтээгдэхүүн өнөөдөр 90 гаруй хувьтай явж бн. Энэ бол асуудлыг #попдож биш #бодитой шийдэж чадаж байгаа чадварлаг Монгол залуусын ажил.
АСУУЛТ? Бидний зурагтаар үзсэн, аялахдаа мэдэрсэн, мэдээгээр харсан супер шийдлүүд тийм хол уу? ЗӨВХӨН ЗУКЕРБЕРК, ЖЕК МА ХИЙДЭГ мөрөөдлийн ажил уу? Үгүй. Харин бидэнд хол байгаа зүйл бол #бие_биенээ_дэмижих, #аливаад_ухамсартай_хандаж_хэвших, #хариуцлагаа_эрхэмлэдэг_бас_шаардаж_ччадддаг_байх_оролцоо зэрэг нийтээрээ зоригтойгоор хэвшүүлэх соёл юм. Маш энгийнээр бод, хамгийн наад захын жишээ!! Ажлаа амжуулмаар байдаг зам таг. Такси км-800, заримдаа 1000. Оройдоо Микронуудад загнуулан барин суухдаа автобус зогссон учраас 1000, бүр цаашаа бол 1500төг.
Гэх нь энэ маш бүдүүлэг үйлчилгээний бизнес болоод бусад дабл-даж байж л санаа нь амардаг бүтээлч биш, (эрээн, улаан-үд-г хөгжүүлдэг) шахааны наймаануудыг бид дундаа байлгаад байгаа юм??? Машинуудыг дундажлавал 100км-д 10л түлш (түүнээс бага). 1 л-1650төг. Тэгэхээр нэг машин 1км-т 165 төг-ний түлш (элэгдэл болоод бусад зардал оруулбал 220-250 төг). Харин таниас 800-1000 төг. Шударга уу? Такси зөвхөн ганцхан жишээ. Ахиад асууя ШУДАРГА УУ? Би хүний мэддэггүйг яриагүй. Гэхдээ яагаад ярьдаггүй юм?? Өрөвдөхөд бас учир байна. Одоо энэ хөгийн байдлыг өөгшүүлэхээ зогсоох хэрэгтэй.
Хүний хайлангууд минь, энэ зангаа засахгүй бол манай улсад #хөгжил мөрөөдөл төдийхнөөс хэтрэхгүй. Дээрээс нь хэн нэгэн баатар ирээд хөгжил хийж өгнө гэж бодож байна уу? Үгүй дээ, тийм юм байхгүй. Оролцоо, хариуцлага, эрх чөлөөг бүтээнэ гэсэн амбицтай #Ардчилалаа сонгосон юм байгаа биздээ. Хэн нэгэнд найдмаар байвал орчин үе-н Чингис хаан нөж атган мэндлээсээ хэмээн Буддагаас, Есүсээс, Аллахаас өөр юунаас гуйж болх уу бүгдээс гуйцгаая. АСУУЛТ?? Би 24 настай залуу хүн. Жолооч, зорчигчид оо!!!! Надаас ах энэ ардчилалын жилүүдэд та нар юугаа хийсэн юм бэ? …,,, Тиймээс асуудлыг шийдэж чадах санаачлагад мэдрэг байж, түүнийг сонгож, хамгаалж, илүү сайн өөрчлөлтүүдэд маш идэвхитэй оролцож байя.

Э.БАТСАЙХАН


URL:

Сэтгэгдэл бичих